УИХ-ын гишүүн Н.Учралыг эмчлүүлэхээр гадаад руу авч явжээ
23:01 2021/01/05
Хамгийн сүүлд авсан мэдээллээр УИХ-ын гишүүн Н.Учралыг БНСУ-д аваачин эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Түүнийг цааш нь Герман улс руу аваачин эмчлүүлэхээр болсон тухай мэдээлэл өглөө.
18:19 2021/01/05
УИХ-ын гишүүн Н.Учралын биеийн байдал маш хүнд, эмчилгээ хийлгэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хоёр сарын турш хэвтэн эмчлүүлж байсан түүнийг эмчлүүлэхээр өнөөдөр БНСУ руу авч явсан байна.
Өвчтөн зөөвөрлөхөд зориулагдсан эмнэлгийн тоног төхөөрөмжтэй нисэх онгоц манай улсад байдаггүй тул гадаадаас онгоц захиалан ирүүлжээ.
Түүний хамт гэр бүлийн хүнээс нь гадна эмчилж байсан эмнэлгийн багийнхан дагалдан явсныг эх сурвалж хэллээ.
23:01 2021/01/05
Хамгийн сүүлд авсан мэдээллээр УИХ-ын гишүүн Н.Учралыг БНСУ-д аваачин эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Түүнийг цааш нь Герман улс руу аваачин эмчлүүлэхээр болсон тухай мэдээлэл өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
