Өчигдөр малдаа яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна.
Энэ талаар ОБЕГ-аас "Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн “Хөөтийн шар хөхий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 133 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 13 км-т/ тус сумын харьяат малчин Э, 51 настай, эрэгтэй өчигдөр 12:00 цагийн орчимд мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 23-ны 03:15 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Үүнээс гадна Онцгой байдлын байгууллагад мал хариулж яваад сураггүй алга болсон иргэний тухай дуудлага өчигдөр гурав бүртгэгдэж, эрэн хайх ажиллагаа зохион байгуулан эсэн мэнд олжээ.
Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр өнгөрсөн өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, шуурсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!