Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ebarimt системд тулгуурлан цар тахлаас урьдчилан сэргийлэх qr.119.mn нэгдсэн платформыг гаргажээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аж, ахуйн нэгж үйлчилгээний байгууллагууд www.qr.119.mn цахим хуудас хэрхэн ашиглах талаар мэдээлэл хийж байна

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/411624070023605/

УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Иргэд, аж ахуйн нэгжүүд цар тахлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн платформыг бий болголоо. Ингэхдээ 1.7 сая хэрэглэгчтэй Ebarimt-д тулгуурласан. Засгийн газар, Улсын Онцгой комиссоос зөвшөөрөл өгч үйл ажиллагааг нь нээсэн 18 салбарын байгууллага, цаашид үйл ажиллагаа нь шат дараатайгаар нээх аж ахуйн нэгж бүгд qr.119.mn сайтын бүртгэлд хамрагдаж, QR код үүсгэн, код бүхий наалтыг үүдэндээ байршуулж, үйлчлүүлэгчдээ заавал уншуулахыг зөвлөнө" гэв. 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ "Олон улсын туршлагыг судлахад GPS, Bluetooth технологийг ашиглах нь хувь хүний мэдээллийг алдах эрсдэл бий учир QR-ыг сонгосон. Ингэхдээ 1.7 сая хэрэглэгчтэй EBarimt системд тулгуурлан нэмэлт хөгжүүлэлт хийсэн. Аж ахуйн нэгжүүд qr.119.mn сайтад хандан газрын зураг дээр өөрийн байгууллагын байршил, байгуулагын нэр, утасны дугаар зэргээ оруулан QR кодоо үүсгэх боломжтой.

Тэрхүү кодоо үүдэн хэсэгтээ байршуулснаар иргэд тухайн байгууллага руу нэвтрэхдээ кодыг уншуулж байх юм. Ингэснээр тухайн байршилд халдвар илэрлээ гэхэд иргэдэд нэн даруй гар утсанд нь мэдээлэл очно" гэлээ.

УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Гадаад улс оронд COVID-19-тэй холбоотой аппликейшн, платформыг хөгжүүлэхэд хүн амынхаа 60-аас дээш хувьд хүргэх нь нэгдүгээр асуудал юм байна. Харин бид өнгөрсөн хугацаанд Ebarimt-ыг 1.7 сая хүнд хүргэсэн. Насанд хүрсэн 2.1 сая иргэн бий гэж үзвэл 400 мянган хүн уг аппликейшныг татаж хэрэглэвэл хүн ам 100 хувь хэрэглэх боломжтой болж байна" гэв.