"Эмнэлгийн үйлчилгээ авах иргэдийг нийтийн тээвэр болон хувийн машинаар зорчуулахад биеийн байцаалт, эрүүл мэндийн дэвтрийг үндэслэнэ"
Эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай иргэн болон хөл хорионы үед зайлшгүй шаардлагатай бол нийтийн тээвэр, хувийн унаагаар 06:00-22:00 цагийн хооронд зорчиж болох талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэллээ.
Тэрбээр “Нийслэлд эмнэлгийн үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай, бөөрний аппаратанд ордог 700 гаруй иргэн байна. 32 долоо хоногоос дээш хоногтой жирэмсний хяналтын үйлчилгээ авах 3,650 эх байна.
Эмнэлгийн үйлчилгээ авах иргэд нийтийн тээврээр болон хувийн машинаар 06:00-22:00 цагт зорчино. Ингэхдээ биеийн байцаалт, эмнэлэгт цаг авсан, эрүүл мэндийн дэвтрийг үндэслэж явуулах юм.
Энэ үеэрээ иргэн та өөртөө хяналт тавьж, хүн хоорондын 1.5-2 метрийн зайгаа авч, маскаа зүүж бөөгнөрөл үүсгэхгүй хариуцлагатай хандахыг хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
