ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Covid-19 өвчнийг эмчлэх анхны эм АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Gilead Science компанийн вирусийн эсрэг үйлчилгээтэй эм болох Remdesivir-ийг Covid-19 өвчнийг эмчлэхэд ашиглах зөвшөөрлийг АНУ-ын хүнс, эмийн хэрэг эрхлэх газраас олгожээ.

Ингэснээр Remdesivir нь коронавирусийн халдвараар өвчилсөн хүнийг эмчлэх анхны зөвшөөрөлтэй эм болж байна.

Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авахад цөөн хэдэн туршилтын эм хэрэглэж байсныг нэг нь энэ эм юм.

Remdesivir эмийг дундаж болон хүндэвтэр түвшний өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэхэд эдгэрэлт нь хурдан байгааг туршилтаар тогтоосон байна. Мөн хүчилтөрөгчийн нэмэлт хангамж шаардлагатай байгаа хүндэрсэн өвчтөнүүдэд хэрэглэхэд үр дүнтэй байгаа нь харагджээ.

АНУ-ын засгийн газраас олгосон зөвшөөрөлд уг эмийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд 12-оос дээш насны өвчтөнүүдэд хэрэглэхээр хязгаарласан байна.

Зөвшөөрөл гарсны дараа Gilead Science компанийн хувьцааны ханш АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр 5 орчим хувиар өсжээ.

 

Эх сурвалж: Fox Business

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.164.157] 2020/10/23
Ашгүй дээ. Нөгөө дархлал судлаач залуугийн танай сайт дээр бичээд байсан үнэн байж.
1 | 0 Хариулах
Зочин [150.129.141.29] 2020/10/23
Ter zaluu chuhal hun shuu
1 | 0 Хариулах