Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Принтер үйлдвэрлэгчдийн 4-р хувьсал буюу LED технологи

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Принтер-үүд бүгд адилхан биш. Ихэнх хэвлэх төхөөрөмж үйлдвэрлэгчидийн  ашигладаг хэд хэдэн үндсэн технологиуд байдаг бөгөөд тус бүр өөрийн  давуу болон сул талуудтай байдаг. Хэрэглэгч та бидний мэддэг үндсэн 2 төрлийн хэвлэгч төхөөрөмж байдаг нь бэхэн болон лазер принтер-үүд юм.

Технологи гэрлийн хурдаар хөгжиж буй өнөө үед нэгэн шинэлэг хүчтэй шийдэл гарч ирсэн нь LED технологийн принтер юм.

LED принтер гэж юу вэ?

LED принтер-үүд нь лазер принтер-үүдтэй төстэй бөгөөд дүрсний бул, хор, халаагч системийг ашиглан цаасан дээр өнгөтөөр болон хар өнгөөр дүрс үүсгэн хэвлэдэг. Лазер принтер толин тусгалыг ашиглан хэвлэх буланд хор татдаг статик цэнэг үүсгэдэг бол LED загварууд нь орчин үеийн технологийн шийдэл болох LED /Light Emitting Diode/ туузыг ашигладаг.

 

Таны заавал мэдэх зүйлс юу вэ?

Үнэ

LED принтерийг үйлдвэрлэхэд LED технологи тун энгийн бүтэцтэй байдгаас лазер хэвлэгч төхөөрөмжөөс хямд байдагаас гадна илүү хөнгөхөн болсон байдаг. Түүнчлэн лазер принтерүүд нарийн хөдөлгөөнтэй лазер туяа, олон хөдлөх хэсэгтэй толь мэдрэмтгий оптик угсралт шаарддаг. Харин LED технологийн принтер энгийн авсаархан гол нь сүүлийн үеийн нано технологийг ашигласан тул илүү хямд үнэтэй байна.

Найдвартай байдал

LED хэвлэгч төхөөрөмжийн гол зүйлсийн нэг нь үндсэн эд ангид ямар нэгэн хөдөлгөөнд ордог зүйл байдаггүй. Илүү нарийвчлалтай, автоматжуулсан шинэ өөрчлөлтүүд нь илүү бат бөх болсон. Жишээлбэл XEROX HIQ LED принтерүүдэд дүрсний булаа эргүүлж сольдог хөдөлгөөн байдаггүй нь принтер ашиглалтын явцад эвдэрдэг байдлыг засаж чадсан.

Хэвлэлийн чанар

Лазер принтер нь зөвхөн нэг гэрлийн эх үүсвэртэй тул пиксел бүр ижил хэмжээтэй гэрлээр хэвлэдэг. LED принтер нь олон мянган LED-тэй байдаг бөгөөд нягтаршилтын хэмжээн дээр үндэслэн тогтсон нягтралтай байдаг.

Ашиг тус

LED принтер нь өөр төрлийн технологи ашигладаг бөгөөд лазер принтерээс ялгагдах ялгаа нь хэвлэхдээ илүү чимээ багатай, цахилгаан хэмнэдэг, мөн бэхэн принтерээс цөөн үйлдэл хийн хэвлэдэг бөгөөд энэ нь эвдрэл гэмтэл бага, ашиглалт их болно. Мөн түүнчлэн хэвлэлийн явцад гарах илүүдэл хорны ялгаралт бага байдаг тул хэвлэлийн зардал үүнийг дагаад үлэмж хэмжээгээр буурсан юм.

Таван Богд Солюшнс ХХК нь 2004 оноос “Xerox” брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд бид таны хэрэгцээ шаардлагад нийцсэн байгууллагад зориулсан хэвлэгч төхөөрөмжийг санал болгож байна.

"Бизнес бүрд технологийн шийдлийг хүргэнэ" Таван Богд Солюшнс ХХК

Холбогдох утасны дугаар: 976-75007777

Email: tbs-sales@tavanbogd.com

Хаяг: Хан-уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, Таван Богд группийн төв байр

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.