Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Мобикомын хэрэглэгчид төрийн үйлчилгээг авах “И-Монголиа” платформыг дата төлбөргүй ашиглана

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 2
Сурталчилгаа

Мобиком Корпораци нь “И-Монголиа” хөтөлбөрийг дэмжин www.e-mongolia.mn цахим сайт болон E-Mongolia апликейшныг Мобикомын хэрэглэгчид дата төлбөргүй ашиглах боломжийг бүрдүүллээ.

Монгол Улсын Засгийн Газрын “Цахим засаглал” бодлогын хүрээнд Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар “И-Монголиа” хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрийн 462 үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулж, иргэдийн гарт нэг цонхоор хүргэхийг зорин ажиллаж байгаа билээ. Нэн тэргүүнд төрийн 181 үйлчилгээг “И-Монголиа” платформд амжилттай нэвтрүүлсэн бөгөөд энэ ондоо багтан дахин 100 үйлчилгээг нэмж оруулахаар ажиллаж байгаа аж.

Мобиком Корпорацийн хувьд Үндэсний төлбөрийн шийдэл MonPay апликейшныг хөгжүүлсэн туршлага дээрээ үндэслэн E-Mongolia апликейшны хөгжүүлэлтийн нэгдүгээр шатанд дэмжлэг үзүүлэн ажилласан бөгөөд төрийн бүх төрлийн үйлчилгээг цахимжуулах боломж бүхий МИНИ АПП технологийг суулгасан байна. Түүнчлэн Үндэсний төлбөрийн шийдэл MonPay нь энэхүү платформд тун удахгүй нэгдэх бөгөөд хэрэглэгчид “И-Монголиа” платформоос төрийн үйлчилгээнүүдийг төвөг чирэгдэлгүй авахаас гадна үйлчилгээний төлбөрөө ч MonPay-ээр төлөх боломжтой юм.

Энэ дашрамд, Мобиком Корпораци болон Тридум Кэй компани хамтран гаргасан сим картад суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээ буюу Msign үйлчилгээг ашигладаг хэрэглэгчид “И-Монголиа” апликейшн дээрээс төрийн үйлчилгээг авахдаа алсын зайнаас өөрийгөө таниулж баталгаажуулан төрийн үйлчилгээнүүдийг авах боломжтой болох юм.

Ийнхүү Мобикомын хэрэглэгчид өнөөдрөөс эхлэн www.e-mongolia.mn цахим сайт болон E-Mongolia апликейшныг 2021 оны 1-р сарын 4-нийг хүртэл хугацаанд дата төлбөргүй ашиглах боломжтой боллоо.

 

 


Its data free to use “E-Mongolia” government service platform for MobiCom customers

Mobicom Corporation has supported the “E-Mongolia” program by making free of data usage to use www.e-mongolia.mn website and E-Mongolia application to MobiCom users.

In scope of Government of Mongolia’s “E-Government” policy, totally 462 public services are planned to be digitalized step by step together with CITA, so that customers would get public services all in one.

In the first stage, already 181 public services are successfully deployed in the “E-Mongolia” platform whereas another 100 services are planned to be deployed within this year.

Based on its MonPay application development experience, Mobicom Corporation has supported the phase one of the E-Mongolia application so that everyone can get the public services through it using MINI APP technology. Moreover, MonPay and E-Mongolia applications will be synchronized so that citizens can easily pay for the service fees. 

In addition, in the nearest future, citizens can identify themselves in E-Mongolia application using sim card based Digital Signature, mSign which is implemented by MobiCom Corporation and Tridum Key.

Therefore, from today on till 4th of January 2021, MobiCom customers are able to use www.e-mongolia.mn website and E-Mongolia application free of Data charge.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.