Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Гарын үсэг зурдаг сим карт

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Сим картад суурилсан Тоон гарын үсэг. “Тридум Кэй” компани анхлан хөгжүүлсэн энэхүү үйлчилгээг 2019 онд Мобиком Корпораци өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэвтрүүлсэн билээ.

Гарын үсгээ өөрийн биеэр очиж зурж баталгаажуулах шаардлага тавьдаг төрийн болон бизнесийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг сим картаар дамжуулан гар утсанд тань ойртуулах нь уг технологийн маш том давуу тал юм.

“Тоон гарын үсэг”-ийн технологи нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг криптограф хувиргалтад оруулсан дахин давтагдашгүй тоон утгууд ба Монгол Улсын хуулийн дагуу хэрэглэгчийн гарын үсгийг бүрэн орлоно. Энэ талаар Мобиком Корпорацийн Мэдээллийн Технологийн Газрын захирал Б.Мөнхзоригтой ярилцлаа.

- Тоон гарын үсэг үйлчилгээний онцлогийн талаар та уншигчдад танилцуулахгүй юу. Бусад хэлбэрийн тоон гарын үсгийн үйлчилгээнээс юугаараа ялгаатай вэ?

-МSign үйлчилгээ нь сим картад суурилсан, хуулийн хүчин төгөлдөр гарын үсэг гэдгээрээ онцлогтой юм. Бусад төрлийн тоон гарын үсгийн үйлчилгээг аж ахуйн нэгжүүд илүүтэй хэрэглэдэг бол МSign-ын ялгаатай тал нь гар утсанд уясан тул хүн бүр хэрэглэхэд тохиромжтой. Түүнчлэн Бүхий л салбарын аж ахуй нэгж, байгууллага ч ашиглах боломжтой дэлхий дахинаа танигдсан дэвшилтэт технологи бөгөөд гэр, ажил дээрээсээ төдийгүй гадаад улс гээд хаана байхаас үл хамааран гар утаснаасаа үйлчилгээ авах боломжийг хэрэглэгчдэд олгож байгаагаараа онцлог.

- Технологийн энэ боломж иргэдэд ямар ямар давуу талуудыг бий болгож байна вэ?

-Технологийн энэ боломж маш олон давуу талыг бий болгож буй. Тухайлбал, гар утас зээлээр авах, зээлийн гэрээ байгуулах хүсэлтэй хүмүүс заавал салбар дээр очих шаардлагагүй болж байгаа юм. Таны гарын үсэг, хурууны хээ цор ганц байдаг шиг тоон гарын үсэг ч мөн давтагдашгүй, таныг таних хүчин төгөлдөр илэрхийлэл болно.

Банкинд данс нээлгэх, бүх төрлийн гэрээ байгуулах, төрийн үйлчилгээ авах гээд бүхий л үйлчилгээг Тоон гарын үсгээрээ хэрэглэгч өөрийгөө таниулаад зайнаас авчихна. Очиж гарын үсэг зурах шаардлагагүй болж байна гэсэн үг.

 

-Бид дижитал шилжилтийн талаар нэлээдгүй ярьж буй. Тэгвэл энэхүү үйлчилгээ нь дижитал шилжилтэд хэр чухал нөлөө үзүүлнэ гэж та харж байна вэ?

Техник технологи хөгжиж компьютер ч аливаа өвчнийг оношилдог болсон нь манай хууль эрх зүйн орчин, байгууллага болон хувь хүмүүсийн хандлага ч уламжлалт сэтгэлгээнээсээ салж, дижитал сэтгэлгээнд шилжих шаардлагатайг илтгэж байгаа юм.

Тоон гарын үсэг хэрэглэж эхлэх нь бидний уламжлалт арга барилыг үгүй хийж, цаг хугацааг хэмнэх шинэ боломжийг бий болгох давуу талтай. Алберт Эйнштэн ч “Уламжлалт асуудлыг уламжлалт сэтгэлгээгээр шийдэхгүй” гэж хэлсэн байдаг шүү дээ.

- Одоогоор хэчнээн байгууллагын үйлчилгээг МSign-аар дамжуулан авах боломж бүрдээд байгаа бол?

- Хэрэглэгчид Үндэсний төлбөрийн шийдэл Монпэй үйлчилгээний зээлийн болон цахим мөнгөний гэрээ хийх боломжтой. Түүнчлэн Голомт банкны хэрэглэгчид egolomt.mn интернэт банкаа ашиглан хадгаламж барьцаалсан зээл болон дижитал зээлийн үйлчилгээ авах боломж бүрдээд байгаа юм. Тун удахгүй E-Mongolia апликейшн ашиглан төрийн олон төрлийн лавлагаа үйлчилгээ авах боломж нээгдэнэ. Мөн дотоодын ERP системүүдэд нэвтрүүлэхээр байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Бид МSign үйлчилгээг нэвтрүүлж, үйлчилгээгээ цахим болгож ачааллаа бууруулж, хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэх зорилготой аж ахуйн нэгж, байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах болно.  

Баярлалаа.

Веб хуудас:            www.mobicom.mn

www.tridumkey.mn

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.