Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Шадар туслах нь коронавирусийн халдвар авсны дараа Трамп шинжилгээ өгөөд хариуг нь хүлээж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шадар туслахуудын нэг Хоуп Хиксээс коронавирусийн халдвар илэрчээ.

Тэрбээр саяхан ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнд оролцохоор Трамптай цуг ерөнхийлөгчийн нисэх онгоцоор Охайо муж руу нисэж байв.

Дараа нь тэр Трамптай цуг ерөнхийлөгчийн нисдэг тэргээр аялж байжээ.

 

31 настай Хоуп Хикс нь Трампын ойрын хүрээний хүмүүс дотроос коронавирусийн халдвар авсан анхны хүн болж байна.

Сүүлд авсан мэдээллээр Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа нар шинжилгээ өгөөд хариуг нь хүлээж байгаа гэнэ.

Одоогоор ерөнхийлөгчийн биеэс халдварын шинж тэмдэг илрээгүйг Цагаан ордон мэдээлжээ.

Хикс ерөнхийлөгчийн онгоцоор аялахдаа амны хаалтгүй байсныг хэвлэлүүдэд гарсан зурагнаас харж болохоор байна. Цагаан ордонд ажилладаг хүмүүсээс хамгийн сүүлд дэд ерөнхийлөгч Майк Пэнсийн хэвлэлийн төлөөлөгч тавдугаар сард коронавирусийн халдвар аваад эдгэрч байв.

Хоуп Хикс одоо Дональд Трампын олон нийттэй харилцах албыг даргалдаг юм.

 

Эх сурвалж: BBC