Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Олны танил сайхан эмэгтэйчүүдийн нууц

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 30
Сурталчилгаа

Олны танил эмэгтэйчүүдийн ямар брэндийн хувцас өмсдөг, ямар хоол иддэг, ямар газраар үйлчлүүлдэг хэн бүхэнд сонин. Бид Монголынхоо хамгийн үзэсгэлэнтэй гэгдэх эмэгтэйчүүдийн гоё сайхан харагддаг нууцаас хуваалцаж байна.


Жүжигчин, топ модель Д.Пүрэвсүрэн

 

Топ модель, жүжигчин Пүрэвсүрэн нь өдгөө 4 хүүхдийн сайн ээж, айлын сайн гэргий ба энэ их ажлын хажуугаар Нараа йога төвд йогийн багш хийдэг. Биеэ сайхан авч явдгаас гадна хоол сайн хийдэг гэдгийг түүний инстаграм хуудсыг дагагч 231,000 дагагч нар гэрчилнэ.

Түүний өглөө 07.00-07.30 хооронд сэрж, хамгийн эхэнд стакан ус ууснаар эхэлдэг.

Эрүүл амьдралын хэв маягтай тэрээр өдөр тутамдаа ус, сүү сүүн бүтээгдэхүүн тэр дундаа хоол боловсруулалтыг дэмжих үүрэгтэй Активиа тараг болон жимс ногоо зэргийг түлхүү хэрэглэдэг гэж нэгэн ярилцлагатаа дурдсан. Хамгийн гол нь эмэгтэй хүн ямар ч үед өөрийгөө гаргуунд хаялгүйгээр үргэлж арчилгаа тордолгоотой байх чадварыг эзэмшиж, өөртөө цаг зав гаргаж өөрийгөө хайрлаж байхыг зөвлөлөө.  

Дэлгэрэнгүйгээр энд дарж үзээрэй.


Монгол ТВ-ийн дэд захирал, нэвтрүүлэгч С.Чимгээ             

 

Телевизийн салбарт олон жил түүчээлэн ажилласан түүнийг ойр дотных нь хүмүүс зарчимч, цаг баримталдаг, шулуун шударга, эрүүл амьдралын хэв маягтай эмэгтэй гэж тодорхойлдог.

Түүний өндөр 170, жин нь 58 кг. Түүний өдөр тутамдаа байнгын хэрэглэдэг 3 хүнс бол сүү, тараг, өндөг ба зөв хооллолт, биеийн жингээ тогтвортой барихад хамгийн зөв буюу хөнгөн хоололтын нэг бол тараг гэж боддог гэнэ. Зуны цагт хөдөөний шингэн сүүгээр гэртээ тараг бүрж уудаг тэрээр өвөл шингэн сүү ховор тул яг үнээний цэвэр шингэн сүүгээр хийдэг Активиа таргийг тогтмол хэрэглэдэг.

Тэрээр сэтгүүлч биш өөр ажил хийх байсан бол жүжигчин мэргэжлээрээ ажиллах байсан гэнэ. Түүний үргэлж залуу сайхнаараа харагддаг нууц бол хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт гэдгээ дурджээ.

Дэлгэрэнгүйгээр энд дарж үзээрэй.


Sweetymotion хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа

 

Sweetymotion хамтлагийн дуучин гэдгээс гадна эрүүл, амьдралын хэв маягтай, фитнессээр хичээллэдэг гэдгээр нь хүмүүс сүүлийн үед илүү таньдаг болсон. 2019 оны 8 сард зохион байгуулагдсан дэлхийн хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнессийн тамирчны эрх олгох  IFBB Pro Qualifier Mongolia тэмцээнд "Sweetymotion" хамтлагийн дуучид болох Ц.Сарнай, Г.Сүндэрмаа нар оролцож "Бикини" ангилалд алт, мөнгөн медаль хүртжээ.

Сүндэрмаа нь эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маягт уриалж Активиагийн 14 хоногийн чалленжийг оролцон “Активиа ууж эхлэхээс өмнө гэдэс дүүргэлт ихтэй байлаа. Харин таргаа ууж эхлээд гэдэс маань сайхан хавтгай, бие хөнгөн болж байна” гэж хуваалцжээ.

Түүний постыг энд дарж үзээрэй.

Мөн төрсний дараа хийж болох хэвлийн дасгалыг та бүхэн фитнесс модель Хулангийн хуудаснаас энд даран дагаж хийгээрэй. Бүх эмэгтэйчүүддээ амжилт хүсье.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.