Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Та зогсоол хайхад хэдэн минут зарцуулдаг вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн хотуудад  өдөр тутам тулгардаг хамгийн том асуудлыг нэг бол автомашины ЗОГСООЛ ХАЙХ юм. Энэ  асуудал өдөр ирэх тусам дордсоор байна. Жишээ нь USA Today сайтын мэдээлснээр Америкт жилд дунджаар нэг жолооч 17 цагийг зогсоол хайхад зарцуулж, үүнд ойролцоогоор 345 ам. доллар зарцуулдаг гэсэн судалгаа гарсан бол харин Нью Йорк хотод зогсоол хайхад нэг жолооч дунджаар 107 цагийг зарцуулдаг бөгөөд  үүнийг тооцож үзвэл 2’243 долларыг бензин, тос, цаг хугацаандаа зарцуулсан байдаг байна.

Харин та бид Улаанбаатар хотод зогсоол олж зогсоход дунджаар хэдэн цагийг зарцуулдаг вэ?

Мөн судалгааны үр дүнд асуудал зогсоол дээр сул зогсоол байхгүй гэснээс илүүтэйгээр  зогсоолоо хэрхэн зөв ашиглах вэ гэдэг асуудал  байсан байна. Харин ухаалаг зогсоолын шийдлийг бий болгосноор цаг зав, аюулгүй байдал, мөнгөө хэмнэх боломжтой юм.

ҮР АШИГТАЙ, АЮУЛГҮЙ АВТОМАЖСАН ЗОГСООЛ:

“Axis Communications” компани сүлжээний камерын тусламжтайгаар урьдчилан бүртгүүлсэн улсын дугаартай автомашиныг зогсоолд автоматаар нэвтрэх эрхийг өгөх, мөн ажлын өдөр амралтын өдөр, цагийн тохиргоо хийснээр зөвхөн зөвшөөрөгдсөн цагуудад нэвтрэх эрхтэй ухаалаг зогсоолын шийдлийг санал болгодог. Хэрэв бүртгэлгүй дугаартай машин байвал Axis Door station –ны тусламжтайгаар шууд хамгаалалтын ажилтантай холбогдоод нэвтэрч болох юм.

Энэхүү автомат систем нь тээврийн хэрэгслийн орох гарах гарцыг зохицуулах, нэвтрэх хяналтыг зохицуулах, цаг хугацааг хэмнэхээс гадна таны аюулгүй байдлыг хангаж хамгаалалтын ажилтны үр бүтээмжийг нэмэгдүүлэн зардлыг бууруулах юм.

Axis Communnications компанийн ухаалаг зогсоолын онцлогуудаас:

  • Автомашины улсын дугаар автоматаар таних
  • Таньсан дугаарт нэвтрэх эрх олгох-автоматаар хаалга нээгдэх
  • Хэрвээ зогсох ёсгүй газар зогсвол автоматаар дохио өгөх эсвэл хамгаалалтын ажилтан чанга яригчаар мэдэгдэх
  • Буруу чиглэлд явбал автоматаар аудиогоор дохио өгөх
  • Гадны хүмүүс машинд ойртвол автоматаар аудиогоор дохио өгөх
  • 360” харах, ослыг цаг алдалгүй real time –ээр илрүүлэх, бичлэг хадгалах гэх мэт

ЗӨВХӨН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БИШ ХАМГИЙН САЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХАРИЛЦАГЧДАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО:

Мөн ухаалаг систем ашигласанаар VIP, тусгай хэрэгцээтэй харилцагчаа таних түүнд тохирсон үйлчилгээ үзүүлэх боломжтой. Үйлчилгээний байгууллагууд өөрсдийн үнэнч харилцагчаа тусгай үнэмлэхийн шаардлагагүйгээр автомашины улсын дугаараар таних боломжтой юм.

Axis аюулгүй, ухаалаг зогсоолын шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Axis Communications компанийн албан ёсны эрхтэй Алтан түнш “Таван Богд Солюшнс” ХХК-тай холбогдоорой.

Утас:75007777

Email: tbs-sales@tavanbogd.com

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.