Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим төлбөрийн QRBARIMT ашигласнаар и-баримтыг бүх нийтээрээ олгодог болно

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээний талаар Татварын ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/631716034387260/

Цахим төлбөрийн QRBARIMT ашигладаг болж байгаа талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал мэдээлэл өглөө.

 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Татварын алба , Гааль, татвар, санхүү мэдээллийн төв хамтран төлбөрийн баримтыг бүх нийтээрээ олгодог болгох хялбар шийдлийг нэвтрүүлж байна.

Төлбөрийн баримт олгоход тодорхой хэмжээний дэд бүтэц, зай талбай шаардагддаг, мөн бичил бизнес эрхпэгчдэд төлбөрийн баримт олгох зардал нь хүндрэлтэй зэрэг шалтгаануудаар төлбөрийн баримт олгохгүй байх тохиолдол байсан. Тэгвэл гар утсан дээрх ebarimt апплэйкшнээ ашиглаад иргэд хоорондоо цахим төлбөрийн QRBarimt -ийг үйлдэх боломжтой болж байна.

Энэхүү цахим төлбөрийн QR баримт гэдэг нь тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажлын байран дээр байх татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодыг уншуулснаар төлбөрийн баримт үүсгэх цонх гарч ирсний дагуу худалдан авагч хүсэлт явуулж, худалдагч баталгаажуулснаар үүсэх төлбөрийн баримт юм байна.

Татварын албанаас эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгчид мэдээлэл бүхий QЯ кодыг байршуулах нь. Харин иргэд есдүгээр сараас эхлэн худалдаа, үйлчилгээний газарт наасан QR кодыг Ebarimt апп-ын камераар уншуулан и-баримт үүсгэх товч дээр даран хувь хүн, байгууллага дээрээ цахим телбөрийн QRBARIMT үүсгэх нь. Уг баримтыг борлуулагч шалгаад и-баримт аппликэйшнээрээ дамжуулан баталгаажуулалт хийснээр төлбөрийн баримт автоматаар бүртгэгддэг болох юм байна.

Тэрбээр "2015 онд НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт орсноор урамшууллын систем бий болсон. Урамшууллын систем бүхий НӨАТ-ын хууль 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. 

Ингэснээр НӨАТ-аас улсын төсөвт 2015 онд 500 орчим тэрбум төгрөг орж байсан бол өнөөдөр 1.1 их наяд төгрөг болж, хоёр дахин нэмэгдсэн нь хуулийн үр дүн юм. Хууль хэрэгжиж эхлэхэд 595 мянган иргэн и-баримтыг ашиглаж байсан бол хэрэглэгчийн тоо өссөөр 2020 оны хагас жилээр и-баримтад бүртгүүлсэн иргэд 1.4 сая болж өссөн. Баримт хэвлэх цэгийн тоо ч өссөн. 2019 онд 107.3 мянган ААН и-баримт хэвлэж байсан бол 2020 оны эхний хагас жилд 21,000 хэрэглэгчээр баримт хэвлэгчийн тоо нэмэгдсэн. 

Сугалааны урамшууллын тухайд анх 2016 онд 86 мянган иргэн 4 тэрбум төгрөгийг авч байсан бол 2020 оны зургаадугаар сарын байдлаар 160 мянган иргэн 8 тэрбум төгрөгийн хонжвор хожсон байна. Хонжворын зорилго нь НӨАТ төлөгчийн тоог өсгөх зорилготой.

Буцаан олголтын дүн 2017 оны хавар 500 мянган иргэнд 35 тэрбум байсан бол 2019 онд 890 мянган иргэнд 146 тэрбум төгрөгийн 2%-ийн буцаан олголт өгсөн" гэлээ.