УИХ-ын ээлжит бус чуулганаар яг одоо 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Энэ үеэр "Төсвийн 4.9 их наяд төгрөгийн алдагдлыг Засгийн газар үнэт цаас гаргах болон тогтворжуулалтын сангаар дамжуулан нөхнө гэж байсан. Уул уурхайн экспорт 25% унасан энэ үед Оюутолгойн экспорт зүгээр явсан. Нийт 71 тонн алт гаргасан. 250 тонн алттай тэнцэх баялаг ОТ-оос гарсан.
Эдийн засагт давагдашгүй байдал үүслээ гэж ярьж байна. Энэ бол тэдэнтэй ярих шалтгаан. Энэ талаар ОТ-нхонтой ярилцсан уу" гэсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын асуултад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дараах хариултыг өглөө.
Тэрбээр "Оюутолгойн гэрээн дээр Монгол Улсын эрх ашгийг хангах тухай тогтоол гарсан. Энэ дагуу ЗГ-т Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаад явж байгаа.
Санхүүжилтийг босгосон олон улсын банкуудын асуудал босож ирж байгаа. Өмнөх гэрээг дүгнүүлэхээр "КОНИК санаачилга" гэдэг байгууллага руу хандсан. Ажилдаа орсон байгаа.
Монгол Улс Олон улсын түвшинд үнэлгээ хийлгээгүй явж ирсэн нь энэ гэрээтэй холбоотой маргаан үүсэх суурь нөхцөл болсон гэж бид үзсэн. Тиймээс ТЭЗҮ, Байгаль орчны үнэлгээ, илэрц болон металлтай холбоотой асуудлууд дээр нарийвчилсан ажлын хэсгүүд гараад явж байгаа. Шаардлагатай бол Байнгын хороо, эсвэл УИХ-ын чуулган дээр ОТ болон Эрдэнэттэй холбоотой асуудлууд юу болж байгаа талаар дэлгэрэнгүй маэдээлэл хийхэд бэлэн байгаа. ОТ-н гэрээний цаана шууд камерын өмнө ярьж болохгүй асуудлууд байгаа юм аа.
ОТ-той холбоотой шүүх дээр явж байгаа хэргүүд байгаа. Үүнийг хөрөнгө оруулагчид ойлгоосой гэж байгаа. Өмнөх чуулган дээр хэлж байсан. Дэлгэрэнгүй мэдээлэл авч байна. Засгийн газар бүх боломжоо дайчилж, ОТ-н төсөл дээр урьд өмнө байгаагүй зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа" гэлээ.
Видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!