Нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийж, сургууль, цэцэрлэгийн бүртгэл болон сурах бичиг, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Сурах бичгийн хангалт, хүртээмжийн талаар НБГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул "Төрийн өмчийн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдыг үнэ төлбөргүйгээр сурах бичгээр хангадаг. Энэ жил 1-5 дугаар ангийн 172,316 ширхэг сурах бичгийг 7 дугаар сарын 21-нээс сургуулиудад хүргэж эхэлсэн.
Дунд болон ахлах ангийнхны 40 хувь буюу зорилтот бүлгийн сурагчдыг сурах бичгээр мөн хангадаг. Ирж буй хичээлийн жилд 147,571 сурах бичгийг хэвлэж байгаа. Есдүгээр сарын 1-нээс өмнө тарааж дуусна.
Мөн сурагчдад сургуулийн номын сангаар дамжуулж багцаар нь хэрэглүүлдэг. Тодруулбал,
Тусгай хэрэгцээт боловсролын сурах бичиг буюу брайль үсгэн сурах бичгийг өмнө нь хэвлэсэн байдаг бөгөөд тухайн жилд нь нөхөн хангалт хийдэг" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!