Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Энэ жил төрийн өмчийн бүх сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулна. Цахимаас гадна эцэг, эх өөрсдөө хүсвэл уламжлалт буюу биеэр очиж бүртгүүлэх нь нээлттэй.
Бүртгэл өнөөдрөөс эхэлж, наймдугаар сарын 28-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Нийслэлийн хамран сургах тойрогт багтсан хаягтай, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд бүртгүүлнэ.
Харин орон нутгийн хаягтай бол бүртгүүлэх боломжгүй. Системд элсэх хүсэлт илгээсэн бол дахин бүртгэл хийгдэхгүй. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн сургуульд элсэх хүсэлт явуулсан тохиолдолд өөр хувийн хэвшлийн сургуульд бүртгүүлэхээр болбол заавал хасалт хийлгэх ёстой" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!