Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, гурван ээлжийг халах зорилгоор сүүлийн жилүүдэд боловсролын салбарт хөрөнгө оруулалт их хийж байна.
Тухайлбал:
Харин 2020 онд 60 цэцэрлэг, 35 сургууль, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, таван спорт заал, нэг Насан туршийн боловсролын төвийн барилгын ажил үргэлжилж байгаа аж. Эдгээрийн дундаж гүйцэтгэл 60 гаруй хувь байгаа талаар Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Гэвч нийслэлийн хэмжээнд энэ онд Сэтгэмж цогцолбор, 122, 10, 15, 18, 115, 118, 120 дугаар сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй байгаа аж. Уг асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг гарсан бөгөөд анги танхим шинээр зохион байгуулах, тухайн сургуулиудын ойролцоох сургалтын зорилгоор түрээсэлж болох барилга байгууламжийг судлах юм байна.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!