Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Ж.Эрдэнэбатад УИХ-ын гишүүний үнэмлэхийг өөрт нь өгнө, А.Адъяасүрэн үнэмлэхээ гардаж авсан"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр УИХ-ын гишүүдийн үнэмлэхийг гардуулж өгөх ёслолын ажиллагаа төрийн ордны Их танхимд болсон.

УИХ-ын сонгуулийн 29 тойргоос сонгогдсон 76 эрхмийн 75-д нь УИХ-ын гишүүний үнэмлэхийг олгожээ.

Энэ талаар СЕХ-ны эх сурвалж "Өнөөдөр 75 гишүүний үнэмлэхийг олгосон. Ж.Эрдэнбат хоригдож байгаа тул үнэмлэхийг нь гардуулж өгөөгүй. Журмын дагуу УИХ-ын гишүүний үнэмлэхийг бие төлөөлөгчид нь өгдөггүй, заавал өөрт нь өгдөг" гэлээ.

Мөн Баянхонгор аймгаас сонгогдсон А.Адъяасүрэнд УИХ-ын гишүүний үнэмлэхийг олгоогүй гэх мэдээллийг тодруулахад "А.Адъяасүрэнд УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь олгосон" гэв.

Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолыг өнөөдөр 11.40 цагт Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барих аж.

Ж.Эрдэнэбатыг зургаадугаар сарын 12-нд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.

Түүнийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-аас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захиралд худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татсан билээ.