Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх цуврал зөвлөгөөг Эрүүл мэндийн яамнаас хүргэдэг. Энэ удаад гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд зориулан дараах зөвлөмжийг гаргажээ.
Гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд өгөх зөвлөмж:
- Амьтанд хүрэхийн өмнө болон дараа гараа савандаж угаах эсвэл халдваргүйжүүлэх
- Бага насны хүүхдээс хол байлгах
- Тэжээвэр амьтанг үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх
- 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан амьтан тэжээхгүй, харьцахгүй байх
- Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх
- Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах, зай барих
- Бусад амьтадтай тоглуулахгүй байх
- Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
- Амьтанд амны хаалт зүүлгэх
- Амьтны хөлийг савантай усаар угаах
- Амьтны хэрэгсэл, тоглоом, хүзүүвч, хэвтэр, үүр зэргийг 1 литр усанд 0.25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар арчиж цэвэрлэх
- Гадуур явахдаа гар халдваргүйжүүлэгч авч явах
- Тэжээвэр амьтдыг хашаанаас гаргахгүй байх
- Амьтны ялгадсыг уутанд хийж хогийн саванд хаях
- 1 литр усанд 0.25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 4-өөс доошгүй удаа гэрээ цэвэрлэж халдваргүйжүүлэх
- Амьтанд хоолонд дургүй болох гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгуулагад хандах
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!