Дэлхийн зарим орны цэргийн анги, нэгтгэлд коронавирусийн халдвар тархаж байгаа тул болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас цэргийн анги нэгтгэлд халдвараас сэргийлэх зөвлөмж заавар олон улсын жишгийн дагуу боловсруулжээ.
Уг зөвлөмж зааварт цэргийн анги, нэгтгэлд болон цэргийн алба хаагчдын сахих дэглэмийг тодорхойлсон байна.
Цэргийн анги, нэгтгэлд:
- Нийт бие бүрэлдэхүүний халууныг өглөө, оройд үзэх
- Жагсаал, дасгал сургуулилтын үед 1-1.5 метрийн зай барих
- Хоолны ширээ, орыг 1-1.5 метр зайтай байрлуулах
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
- Хичээл, сургалтын танхимын 50 хувийг ашиглахаар ширээ, сандал байрлуулах
- Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
- Ар гэрийн эргэлтийг хязгаарлах
- Шим тэжээлтэй хоол хүнсээр хангах
- Цэрэг, бие бүрэлдэхүүнд хэт ачаалал өгөхгүй, 22:00 цагт амраах
- Зэвсэг, хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх
- Хатуу гадаргуу, ариун цэврийн өрөө, усанд орох газар зэргийг тогтмол цэвэрлэх, 1 л усанд 0.25мл белизна хийж халдваргүйжүүлэх
- Анги нэгтгэлийн эмч, эмнэлгийн ажилтан халдвараас сэргийлэх, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг бие бүрэлдэхүүнд тогтмол өгөх
- Зөвлөмж, сэрэмжлүүлгийг ил байршуулах
Цэргийн алба хаагчдад:
- Амны хаалт зүүх
- Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
- Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй байх
- Хүн хоорондын зай барих
- Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
- Өглөө, оройд сод, давсны уусмалаар хоолойг ээлжлэн зайлах
- Тамхи дамжуулж татахгүй байх
- Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
- Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх
- 1 л усанд 0.25 мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!