2020/07/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
29°
|
14°
09:00
S40
13°
10:00
S40
14°
11:00
S26
16°
12:00
S30
17°
13:00
S30
18°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S30
18°
17:00
S30
18°
18:00
S30
18°
19:00
S30
18°
20:00
S30
17°

Л.Мөнхтүшиг: Зургаадугаар сард тусгай үүргийн найман нислэг үйлдэж 2,000 орчим иргэнээ авчирна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/588990477781350/videos/731035594388634/

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтээ 10,583 иргэн илэрхийлээд байна. Эдгээр хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт байгаа.

Ирэх зургаадугаар сард агаарын замаар иргэдээ авчрах хуваарийг календарчлан Улсын онцгой комиссын даргаар батлуулаад байна. Зургаадугаар сард нийт 2,000 мянга орчим иргэнийг татан авчирна. Эхний нислэгээр 1,097 иргэний гаргасан хүсэлтийг үндэслэн Казахстан улс руу тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөж байна. Энэ нислэгийг хоёр сар орчмын өмнөөс бэлдсэн. Энэ татан авах ажиллагааг хоёр улсад ашигтай буюу Монгол Улсад байгаа Казахстан улсын иргэдийг аваачиж, тэндээс иргэдээ авчирах байдлаар зохион байгуулна. 

Дараа нь зургаадугаар сарын 11-нд Токио руу нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Японд байгаа оюутнуудын маань хичээл сургууль амраад, нөхцөл байдал нь хүндэрч байгаа. Нислэгийн боломжоо хараад энэ хугацаанд зохион байгуулахаар төлөвлөдө байна. 

Түүний дараа Энэтхэг улсад байгаа ламхай нарыг авчрах ажлыг зохион байгуулна. БНЭУ-ын баруун урд байдаг Го гэдэг мужид байгаа ламхай нарын аюулгүй байдлыг хангах үүднээс зургаадугаар сарын дундуур энэ нислэгийг үйлдэнэ. Гэхдээ энэ нислэгийн зөвшөөрлийг бүрэн аваагүй байгаа учраас хугацаа нь бараг зэрэг өөрчлөгдөх магадлалтай. 

Түүний дараа БНСУ руу нислэг үйлдэж зөвхөн транзит зорчигч авахаар төлөвлөж байна. Инчоны олон улсын нисэх буудал нээлттэй байгаа учраас транзит нислэгээр ирэх хүмүүст таатай цэг болоод байгаа.  

Солонгос улсад буцах хүсэлтэй маш олон иргэн байгаа. Тиймээс маргааш нь буюу зургаадугаар сарын 18-ны өдөр дахин нэг нислэг хийхээр төлөвлөж байна. 

Үүний дараа Европын бүсэд байгаа иргэдээ авчирна. Европын орнуудад 2,382 иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн байна. Тиймээс Франкфурт руу дахин нэг нислэг үйлдэнэ. 

 

Харин сүүлийн хоёр нислэгийг зургаадугаар сарын сүүлээр нөхцөл бахйдлыг харж байгаад зохион байгуулна. Ингээд зургаадугаар сард нийтдээ найман удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 2,000 орчим иргэнээ авчрахаар төлөвлөөд байна. 

x