ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүрэгт цэргийн зэвсэг техникүүдийг оролцуулан ЗАМ ХААНА"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 "COVID-19 цар тахлаас хамгаалах дадлага сургууль"-ийг тавдугаар сарын 6-8-нд хийхээр болсон. 

Уг дадлага сургуулийг хэрхэн зохион байгуулах талаар нийслэлийн Онцгой байдлын газар болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хамтран мэдээлэл хийж байна. 

Шууд үзэх: 

"Тавдугаар сарын 6-нд Улс болон нийслэлийн Онцгой байдлын шуурхай штабууд хариу арга хэмжээний үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг хийхээр төлөвлөсөн.

Харин 7-нд зөвхөн Чингэлтэй дүүрэгт 08:00-18:00 цагт хөл хориог тогтооно. Энэ өдөр Чингэлтэй дүүргийн хилийн заагаар тухайн нутаг дэвсгэр рүү орох, гарах хөдөлгөөнийг хаана. 

Уг дадлага сургуульд Чингэлтэй дүүргийн 150 мянга гаруй иргэн хамрагдах бөгөөд 08:00-18:00 цагт гэрээсээ гарахгүй байх үүрэг хүлээнэ" хэмээн нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар мэдээлэв.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн "Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд хэрхэн ажиллах талаарх асуулт их ирж байна. Зарим аж ахуйн нэгж өглөө зайлшгүй ажиллах шаардлагатай ажилтнуудаа 08:00 цагаас өмнө оруулж, 18:00 цагаас хойш гаргах шийдлийг сонгож байхад зарим нь цахимаар ажлаа хийхээр болж байна. Энэ бол тухайн байгууллагын дотооддоо хийх зохион байгуулалт юм. 

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр нь хилийн цэсээ тойроод нийт 63.9 км үргэлжилдэг. Дадлага сургуулийн үеэр хилийн цэсээр бүтэн харуул хамгаалалтад 700 гаруй алба хаагч ажиллана. 

656 цэг дээр алба хаагчдыг байршуулж, орох болон гарах хөдөлгөөнийг хаана. Харин шаардлагатай тохиолдол нэвтрэх долоон орц гарцыг гаргана. 

Дүүргийн томоохон уулзварууд дээр цэргийн зэвсэг техник орж ирж, зам хаах тул иргэд сэтгэл санаагаа бэлдэж, тайван байхыг хүсье. Энэ бол зөвхөн дадлага сургуулийн үед л орж ирсэн техник хэрэгсэл гэдгийг ойлгох нь зүйтэй" гэв. 

Мөн тэрбээр дадлага сургуулийг 72 цагийн хугацаанд зохион байгуулах хэдий ч 21 хоногийн хугацаанд хөл хорио тогтоовол ямар арга хэмжээг хэрэгжүүлэхийг тооцож, үйл ажиллагаагаа зохион байгуулна гэлээ.

Хөл хорио тогтоох өдөр хоёр удаагийн шууд дамжуулалтаар мэдээлэл өгнө

Чингэлтэй дүүргийн хөл хорио тогтоох өдөр дүүргийн шуурхай штабаас 12:00 болон 16:00 цагт шууд дамжуулалтаар мэдээлэл өгөх аж. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслийг дотогш нэвтрүүлэхгүй хэмээн албаныхан мэдээлэв.

Мөн дадлага сургуулийн үеэр байлдааны зориулалтын техник хэрэгслийг ашиглахгүй гэдгийг НОБГ-ын дэд дарга Э.Эрдэнэбаатар тодотголоо.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
39
Зураг
ТЭНЭГЛЭЛ
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.74.193] 2020/5/6
Энхтзвшин чингэлтэйд дэвших гээд шоу хийж байган
0 | 0 Хариулах
Зочин [59.153.85.65] 2020/5/6
yadaj baihad erguu uhruud ve
0 | 0 Хариулах
зочин [103.23.50.131] 2020/5/6
сэтгэгдэл уншихад Монгодчууд энэ өвчинөөр үхэж мөхөх асуудал биш 5цаас нь чухал юм байна гэж ойлголоо. үр хүүхэдгүй хүмүүс үү энэ нь та нарын боловсролын систем доголдолтой байгааг чинь харуулж байна хүмүүстээ боловсролыг нь үнэгүй болгоод өгвөл бүгд ийм хоосон тархитай том амтай байхгүй
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.162] 2020/5/6
арчаагүй монголын төрд өөр хийх юм олддогүй юм бхда
2 | 1 Хариулах
Зочин [192.82.65.54] 2020/5/6
chi uuruusuu icheee
0 | 0 Хариулах
Зочин [182.160.32.207] 2020/5/6
Яаж дургүй хүргээд байгаа эргүүнүүд вэ?
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.54] 2020/5/5
Угаасаа л хуучин хийдэг л байсан шдээ зүгээр юу нь хүндээр хүлээж авдаг юм
3 | 1 Хариулах
Зочин [150.129.140.70] 2020/5/5
Arai l denduu surjin yumaa
0 | 2 Хариулах
8 [66.181.161.94] 2020/5/5
За болио гамшгаас хамгаалах сургалт аль ч улсад хийдэг ш дээ. Иргэдэд л хэрэгтэй ш дээ. Онцгой тохиолдол гарахад иргэд нь сандралдаж пайнагтаад байвал хохирлын хэмжээ их гардаг гэдгийн байна лээ
5 | 0 Хариулах
Иргэн [150.129.141.29] 2020/5/5
Цэргийн техник ч гэх шиг Юу л хийгээд байна даа
0 | 2 Хариулах
Зочин [64.119.17.32] 2020/5/5
Далимдуулж тэнэгтэж өгөх юм аа
0 | 3 Хариулах
temuujin [202.9.40.179] 2020/5/5
Эд нарыг ингэвэл хэр дуулгавартай байх нь уу гэж туршиж үзээд байгаа юм уу? МАН ингэж байж эвгүй юманд орооцолддоггоо битгий мартаарай даа.
0 | 3 Хариулах
Зочин [202.126.89.101] 2020/5/5
Songino hairhan duurgees bayanzurkh duuregluu autobusaar yaj newtreh ym bol auyobus ywah bolowuu
0 | 5 Хариулах
Зочин [192.82.72.63] 2020/5/5
oros mayagiin surgalt yavagdaad baigaa n hachin yumaa mongoliin turiig orosuud daldaas udirdaad baigaa yum bish biz arga baril n yag l oros arga baril mun baina da.
1 | 9 Хариулах
Зочин [213.202.208.187] 2020/5/5
Хужаа чи амаа тат
0 | 4 Хариулах
Зочин [182.251.112.230] 2020/5/5
Sogtuu orsiin suganii us mini chi hol ochij naad arihia gudar
0 | 2 Хариулах
Зочин [139.5.216.87] 2020/5/7
Зомби тахал ортойг эрдэмтэд
0 | 0 Хариулах
Хийх юм [66.181.191.137] 2020/5/5
Ажил төрөлтэй хүмүүс яаахийн ажлаа таслах уу хийх юмаа олж ядсан юмнууд ..
2 | 5 Хариулах
Зочин [66.181.165.120] 2020/5/5
buten medeegee unshih heregte
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.99] 2020/5/6
Хараал идсэн нүдээ сайн нээгээд тархиа ажилуулаад дахиад нэг бүтэн унш яацан малнууд юм бэ та нар чинь
0 | 0 Хариулах
Зөв зүйл [202.131.227.82] 2020/5/5
Өөрсдийн бэлэн байдлыг ямар байгаагаа ингэж үзэх нь зүйтэй. Аюул ороод ирэхэд бэлэн байх хэрэгтэй.
8 | 4 Хариулах
ЧИНГЭТЭЙ ДҮҮРГИЙН ХИЛ ??? [64.119.26.26] 2020/5/5
ЯГ ХААНААС ХАА ХҮРТЭЛ ЮМ БЭ??
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.93] 2020/5/5
Нөгөө юунаас юу хүрээд тэндээсээ тийшээ явааад тэгээл
0 | 0 Хариулах
Zov shdee [202.9.46.177] 2020/5/5
Zov shdee ingej dadlaga hiih ni. Muugaar bodoj hol horio togtoohdoo tulval yadaj l setgel sanaanii beltgeltei baina gesen ug shde.
6 | 3 Хариулах
hudlaa yuma bolio. mongo [202.179.24.183] 2020/5/5
hudlaa yuma bolio. mongo ihtei shig l haragdjiin.
3 | 7 Хариулах
Зочин [64.119.17.32] 2020/5/5
Сүржигнэхээ больцгоо
4 | 8 Хариулах
зочин [103.23.50.131] 2020/5/6
мал минь тэгвэл үхээд өг
0 | 0 Хариулах
Зочин [174.192.64.188] 2020/5/5
Socialism!!!
9 | 11 Хариулах
Barrington-d bgaa gart [192.82.66.221] 2020/5/5
Энэ бол огт социализм биш. Чи тэр холоос социализм гэж хашиграад хэрэггүй. Дадлага сургуулилт хийснээр, аюултай цар тахал нийтэд тархасан тохиолдолд, хэр их бэлэн байна, яаж бага хохирол авах гэсэн үг. Бүх улсад сургуулилт хийдэг мал минь
17 | 5 Хариулах
Зочин [64.119.23.115] 2020/5/5
Мөн л дөө ацаа
0 | 3 Хариулах
Зочин [202.9.46.132] 2020/5/6
t1teech
0 | 0 Хариулах
zochin [202.55.180.226] 2020/5/5
hiih ymaa olj yadsan sdakuud shuu neere
4 | 8 Хариулах
Зочин [66.181.161.14] 2020/5/5
Цду гэж ингэж сүржигнэж байхаар хилээ сайн хаагаад хил дээрээ наад зэвсэг техникээ аваач. Дотооддоо хөл хориогоо сулла
8 | 6 Хариулах
Зочин [202.9.40.13] 2020/5/5
Монголчууд бид сүрийг үзүүлэх нь эцэг өвгөдөөс уламжлагдаагүй. Орчин үеийн дарга нарын нүүрээ пааландах гэсэн нэг өчүүхэн дуршил юм.
4 | 3 Хариулах
Зочин [202.131.247.12] 2020/5/5
ингэж сүржигнэхийн оронд хойд хилээ хааж хяналтаа сайжруулах хэрэгтэй ш дээ
7 | 4 Хариулах
Зочин [202.131.247.12] 2020/5/5
онцгой байдал гэхээр л худлаа сүржигнэх хэнд хэрэгтэй юм бол заавал цэргийн техник оруулж сүржигнэх хэрэг байна уу
9 | 4 Хариулах
Зочин [180.149.97.42] 2020/5/5
Turiin ergelt hiih geed bgaa yumuu? Ta nar hen bee?
2 | 6 Хариулах
Зочин [119.40.99.53] 2020/5/5
Yah gj iim demii yum hiideg yum bee? 1 odor haalaa geed yag tohioldson uyd beltgeltei bn gj bhuu? Genet l haagaad genet l yum hum boldogoos hoish demii ajil alj baahan zardal gargaj humuusd chiregdel uchruulah yum sedej oloh yum. Ta nar l oorsdoo beltgelee hangachihval boloh bishuu
8 | 3 Хариулах
Зочин [202.9.40.41] 2020/5/5
Neg ch beldeegui baisnaas yadaj neg udaa ch bolov beldeed Tsag n tulsan ued tanii amiig avarch baival boloo bishuu Surjignesen ch yadag yum zaaval uvchin tarjiij oilgoh gd bga yumuu haashain yum bolgon deer olon doloon yum yarij bhiin ene humuus chn
2 | 1 Хариулах
Зочин [202.179.27.208] 2020/5/5
Tsergiin ergelt hiihed uuseh asuudal dawhar sudalj bgaa biz. Ongoin darga bol chadwargui hun
2 | 2 Хариулах
Зочин [202.9.46.132] 2020/5/6
baga kino uz japand bol bainga xiideg sh de
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.132] 2020/5/6
yaxaar ingetlee erguu bolchdiin bygdiig surguur xardag nen zolbin
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.129] 2020/5/5
Orosiin hilee haagaach, gadnaas baahan importolchood dotooddoo tarwal hen hariutslaga uureh ve? hilee haahguin baijeej dotoooddoo het haaj booh ajil hetruulj hiisnees bolj ediin zasag yu bolj bgaag harj bnuu? oligtoihon dorvitoihon arga hemjee awahgui baijeej haa bn ter banknii huu buurah zeel hoishluulah odoo hurtel tag shal hudlaa, niigmiin daatgalaas busad shiidweruud chin ajil hereg bolohgui bn,
5 | 6 Хариулах
Зочин [202.55.188.93] 2020/5/5
Оросын хил хаагаад 2сар гаран болж бна
6 | 0 Хариулах