Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад оноосон хоёр жилийн ялыг хэвээр үлдээлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Гантулгад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Гантулгыг хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хоёр хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил хорих ял оногдуулсан юм.

 

Эх сурвалж: Шүүхийн мэдээ