Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалт хийнэ

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яам болон Онцгой байдлын Ерөнхий газар хамтран хээрийн сургууль хийхээр болсон байна.

Тэд шинэ коронавирусийн халдвар дэгдвэл ямар зарчмаар ажиллах талаар бэлтгэл хийх ажээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яам "Коронавирусийн халдвар нийт хүн амын дунд тархаагүй. Зөөвөрлөгдсөн орж ирсэн 37 тохиолдол байгаа хэдий ч бид тайвширч болохгүй. Эрсдлийг хамгийн муу байдлаар тооцож ажиллахыг Эрүүл мэндийн Сайд хэлж байгаа. Тиймээс амралтын энэ өдөр Эрүүл мэндийн сайд, яамны газар хэлтсийн дарга нар ОБЕГ, НЭМГ-ын төлөөллүүдтэй уулзаж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, эмнэлгийн бэлэн байдлыг хангах зорилгоор 5 дугаар сарын 06-08 ны өдрүүдэд коронавируст халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалтыг хийнэ.

Энэхүү дадлага сургуулилалтыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ"  гэж мэдээлжээ.