ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөний бодлогын хүүг 9% болгож буурууллаа

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Монголбанк

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаараа

  1. бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 9%-д хүргэх
  2. эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хуртэлх сараар сунгах шийдвэр гаргалаа.

График. Бодлогын хүүгийн түвшин

Мөнгөний бодлогын хороо дараах дүгнэлтийг хийжээ.

Жилийн инфляц 2020 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 6.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.9 хувь байна. Эдийн засгийн өсөлт энэ онд саарч, эрэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэхээргүй байна. Импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт доголдохгүй тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын хэлбэлзэл үүсэхгүйн дээр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ буурч байна.

Шинэ коронавирусийн дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцөлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн идэвхжлийг бууруулах, бизнесийн үйл ажиллагааг хумих, улмаар зээлдэгчдийн эргэн төлөлт хүндрэх зэрэг нөлөөг үзүүлж байна. Иймээс вирусээс үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, цаашид эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогын шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэжээ.

Бодлогын хүүг ийнхүү бууруулснаар арилжааны банкуудын зээл олгох үйл ажиллагаа нэмэгдэх бөгөөд өрсөлдөөнийг дагаад зээлийн хүү буурах, эдийн засгийн идэвхжил нэмэгдэнэ хэмээн харж байгааг хэллээ.  

Видео:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.115.55] 2020/4/15
Дээгүүрэх дарга нартаа л хэрэгтэй юм гаргаж ирэх юм аа гөлөгнүүд чинь. Ингэж байхаар зээлийн хугацааг эргээд 60сар болгооч ард түмэн чинь зээл царцааж өгөөч гэж та хэдэн гөлөгнүүдээс хүсэхгүй. Зовлогоо зовооэ олж байгаа цалингаа барьцаалаад цалингийн зээлээ аваад та нарт гай болохгүй хөнгөхөн амьдарчихна.
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.5] 2020/4/14
Хэрэглээгээ зов зохицуулж ур хуухэддээ хиймэн хадгаламж руу дайраад бхаар замбараагуй залхуу хэрэглээтэй заваан балиар тансагласан юмнуудаасаа айж сонгууль болохоор популист амлалтаар эдийн засгийн ухаангуй тэнэг юмныхаа угэнд орсон монгол банкны мэдлэг нь 0 удирдлагууд торийн ондордогууд
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.5] 2020/4/14
Хуухэддэ хийсэн хадгаламж хуу руу дайраад бхаар замбараагуй хэрэглээтэй залхуу хэмнэлт хийд сураагуй тэнэгуудээ уйлчилж бхаар элдэв соелын ордон багийн тамгийн газар хэрэггуй хоронго оруулалтаа тосвоо танаж хямралаа даваач мангаруудап
0 | 0 Хариулах
ganbaatar [103.229.121.120] 2020/4/13
oshoo 2-3% hurtel buulgaa.
2 | 2 Хариулах
Зочин [172.22.6.62, 103.246.37.19] 2020/4/13
Ээ чааваас МАН-ын улс төрчдөөс айгаад шууд хүүгээ бууруулдаг байна шд. Хараат бус биш жинхэнэ хараат хүмүүс байна даа. Өнөөдөр МАН_ын нэг хүн гарч ирээд бодлогын хүүг 5 хувь болго гэвэл буулгах л хүмүүс байна.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.143] 2020/4/13
Мөнгөтэй хүмүүс мөнгөө татаад доллар аваад дарж байгаад өсөхөөр нь зараад ашгаа олчихно.мөнгөгүй хүмүүс л хэцүүдэх болно.
2 | 1 Хариулах
Иргэн [66.181.186.60] 2020/4/13
Бодлогын хүүг 5%, болж өгвөл 3% болгоё. Тэгвэл зээлдэгч дампуурахаа болино. Банкинд ч амар, харин зүгээр суугаад хадгаламжийн хүүгээр баяжигсдад таатай биш болно. Энэ нь ердөө хэдэн дарга нарын л хадгаламж шүү дээ
6 | 4 Хариулах
Зочин [202.126.89.156] 2020/4/13
engiin irgediin hadgalamj yaahiin? medrelteech
2 | 1 Хариулах
Зочин [202.131.227.82] 2020/4/13
Санаа нь сайхан юм аа гэхдээ инфляци гэж нэг юмыг тооцохгүйгээр бодлогын хүүгээр тоглох юм бол банк дампуурна. Улмаар эдийн засгийн салбар бүхлээрээ GG болно шдээ хөгшөөн
1 | 0 Хариулах
Зочин [54.37.205.30] 2020/4/14
GG гэдэг чинь Gahai Ganaa гэсэн үгүү Ганаа
0 | 0 Хариулах
erdenetiin [202.131.243.186] 2020/4/13
бодлогийн хүү 5 байх
4 | 6 Хариулах
Зочин [202.126.89.156] 2020/4/13
medrelt
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.76] 2020/4/13
Бодлогын хүү gdg yumiig yag yu gdg, ymr uchirtaig medehgui hun mash ih bga bh gj taaj bna
3 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2020/4/13
арилжааны банкууд өөр дээр нь байх мөнгөний дээд хэмжээ гэж байх бөгөөд үлдсэн мөнгийг нь төв банкинд байршуулна. Тэр мөнгөнд нь төв банк хүү төлнө тэр хүүг бодлогын хүү гээд байгаа юм. Улмаар бодлогын хүү өндөр байвал банкнуудын зээлийн болоод хадагламжийн хүү өндөр байна. бодлогын хүү бага байвал зээлийн болоод хадагламжийн хүү бага байна. Бодлогын хүүгээр төв банк зэх зээлээ хянаж байдаг гэж ойлгож болно.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.97.30] 2020/4/13
ЗӨВ ДАХИАД ӨШӨӨ БАГАСГА, 2-3 ХУВЬ БОЛГО, МОНГОЛ ШИГ НИЙТ ИРГЭД НЬ ЯДУУ УЛСАД ХЭДХЭН ТОМ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧИД Л ШУЛЖ БАЙГАА ТЭДНИЙГ БОЛИУЛААД НИЙТ ЗЭЭЛИЙН ХҮҮГ 5-6 ХУВЬ Л БОЛГО МАКСДАА, ИНГЭЖ БАЙЖ НИЙГМЭЭРЭЭ УЛСААРАА ДУНДАЖ ДАВХАРГАД ОРНО.. ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙЛАА ГЭЭД АРД ТҮМЭНДХҮРТЭЭЛТЭЙ ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ..
12 | 7 Хариулах
hh [202.21.108.154] 2020/4/13
bgaa
1 | 1 Хариулах