Цар тахалтай холбоотойгоор онцгой горимоор ажиллаж буй УИХ гаргасан шийдвэрүүдээ өнөөдөр танилцуулах үеэр Монголбанкны бодлогын хүүг 1%-аар дахин бууруулахаар болж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.
Ингэхдээ зах зээл, валютын нөөц гээд холбогдох судалгаануудыг хийж шийдвэр гаргаж байгаа бөгөөд зээлийн хүү буурах нэг боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаагаа тэрбээр тайлбарлалаа.
График, Бодлогын хүү
УИХ банкны реформ хийхээр ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Монгол Улсад аливаа тусгай зөвшөөрлийг хэтрүүлж олгох үзэгдэл явсаар ирсэн. Үүний нэг нь банк. 3.2 сая хүн амтай, 40.7 их наяд төгрөгийн эдийн засагтай Монгол Улсад таван банк татан буугдаж, 13 банк үйл ажиллагаа явуулж байна. Хэдэн банк байх ёстой вэ гэдгийг судалж байна. Хэтэрхий олон банк байгаа нь өөрийн хөрөнгө дутуу, хэрэглэгчдээс хадгаламж уралдаж татдаг. Үүнээс үүдээд хүү өндөр байна.
Мөн банк нэг эзэнтэй байна. Тиймээс төвлөрлийг бууруулж, нэг хувьцаа эзэмшигч 20%-аас ихгүй хувийг эзэмшдэг байхаар зохицуулна. Ингэснээр банк нээлттэй, ил тод, олон нийтийн хяналттай байх бөгөөд дижитал, цахимжсан банкны системтэй болох зорилт тавьж ажиллана. Энэ хүрээнд олон ажил хийгдэнэ. УИХ-аар хэлэлцэгдээд эрх зүйн шинэчлэлүүд хийгдэх замаар хүү тогтмол буураад явна" гэлээ.
Видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
|