Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувь болголоо

Б.Ану
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Монголбанк
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:58 2020/03/11

Мөнгөний бодлогын хороо 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр ээлжит хурлаа хийж, дараах шийдвэрийг гаргалаа.

Уг хурлаар:

  • Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх
  • Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргалаа.

График, Бодлогын хүү шинэчлэгдсэн хувилбар:

Жилийн инфляц 2020 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 5.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.0 хувь байна.

Эдийн засгийн өсөлт саарах  хандлага үргэлжилж, эрэлтийн шалтгаантай инфляц тогтвортой байх төлөвтэй байна. Харин импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын хэлбэлзэл үүсэж болзошгүй гэж үзжээ.

COVID-19 вирусийн тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулран, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдлийг бий болгож байна.

Цаашид эдийн засагт үзүүлэх нөлөө нь COVID-19 вирусийн тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаа, вирусийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна.

Экспортын орлого буурах эрсдэл нэмэгдэж байгаа хэдий ч хэрэглээний импорт агших хандлага үргэлжилж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом буурсан нь  төгрөгийн ханшинд үзүүлэх дарамтыг зөөлрүүлэхээр байна.

Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлс болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдлийг харгалзан Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн зуучлалыг дэмжих, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын багц шийдвэр гаргав.

Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна гэж Монголбанкнаас мэдээллээ.

12:57 2020/03/11

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо яг одоо 13.00 цагаас хуралдахаар товлогдоод байна.

Тус хурлаар бодлогын хүүг бууруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Шинэ коронавирусийн эдийн засагт учруулж буй сөрөг нөлөөг бууруулахын тулд улс орны төв банкууд мөнгөний бодлогоо зөөлрүүлж, бодлогын хүүгээ бууруулсаар байгаа. 

Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ "Бодлогын хүүг 0.5 пунктээр бууруулах саналтай байгаа" гэж байсан. 

Өнөөдөр бодлогын хүү 11 хувь байгаа. 

График, Бодлогын хүү

Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг Монголбанкны зүгээс онлайн байдлаар хэвлэлийнхэнд мэдээлэх юм байна. 

Мөнгөний бодлогын хороо нь дараах гишүүдээс бүрддэг.

Үүнд:

МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГА:

Б.Лхагвасүрэн     Монголбанкны Ерөнхийлөгч
О.Эрдэмбилэг     Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч
-     Монголбанкны Дэд Ерөнхийлөгч

ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮД:

Ц.Мөнхбаяр     УИХ-ын даргын эдийн засгийн зөвлөх
Ц.Батсүх     СЭЗИС-ийн экономиксийн тэнхимийн профессор
Ч.Хашчулуун     Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн тэнхимийн профессор