ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Гандангийн дэнжийн гэр хорооллыг утаагүй, нүхэн жорлонгүй болгох бүтээн байгуулалт хийгдэж байна

ikon.mn
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой, Монгол орны шашин, түүх соёл, аялал жуулчлалын төв хэлбэрээр хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байдаг. Тэр ч утгаараа хөрсний бохирдол, агаарын бохирдлыг багасгах зорилгоор Агаарын чанарыг сайжруулах бүсэд үе шаттайгаар нүхэн жорлонг багасгаж, янданг буулгах гуравдугаар бүсэд дангаараа хамаарагддаг.

Гандангийн дэнжийн гэр хорооллыг бохир, цэвэр ус, төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд бүрэн холбохоор улс, нийслэлийн төсвөөр Орхон хэсгийн Ус дулаан дамжуулах төв-1, Туул хэсгийн Ус дулаан дамжуулах төв-4 /УДДТ/, Орхоны 3,4,5,7,10 дугаар гудамжуудын дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ хийгдэж байгаа юм.

Орхоны 1 дүгээр блокийн болон бусад гудамжуудын дэд бүтцийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, 2020 онд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ ажлын явцыг эрчимжүүлж, шаардлагатай техникийн нөхцөл авах, зураг төслийн ажлын газар дээр нь шийдвэрлэхээр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Орон сууц, дэд бүтцийн газрын дарга Г.Ганзориг, Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Цолмон, нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ны холбогдох албаны хүмүүс Гандантэгчинлэн хийд орчмын байршлуудад ажиллалаа.  

Гандангийн дэнж орчмын хөрс 88 хувийн бохирдолтой

Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Баянгол дүүргийн 16 дугаар хороо нь хотын төвд байрладаг, үе шаттайгаар яндангүй хороонд шилжих бүсэд хамаарагддаг онцлогтой хороо. Гандангийн бүс нутаг бол соёлын өвийг хадгалсан жуулчдын төв хэлбэрээр хөгжих ерөнхий төлөвлөлттэй.

Гандангийн дэнжид өндөр орон сууцны төлөвлөлт хийгдээгүй, 9 метрээс өндөр барилга барих боломжгүй.

Улс, нийслэлийн төсвөөр төвийн дулаан, бохир, цэвэр ус болон цахилгаан хангамжид холбогдох нэлээдгүй ажлууд хийгдэж байна. Тиймээс иргэд тав тухтай орон сууцаа барьж, аялал жуулчлалын бүсийн давуу талыг ашиглан орлоготой байх ч боломжтой. Өнөөдрийн байдлаар дулаан дамжуулах төв болон таван гудамжны инженерийн шугам сүлжээний ажил хийгдсэн. Гандангийн дэнж дөрвөн блокт хуваагдаж байгаа. Эхний Орхоны нэгдүгээр блокийг энэ онд ашиглалтад оруулж, 100 хувь яндангүй дээрээс нь нүхэн жорлонгүй буюу ариун цэврийн байгууламж нь төвийн бохирт холбогдсон байхаар зорьж ажиллаж байна.

Гандангийн дэнжийн орчмоос хөрсний шинжилгээ авч үзэхэд 88 хувийн бохирдолтой гэсэн үнэлгээ гарсан. Тийм учраас утаатай тэнцэхүйц хэмжээний гамшгийн хэмжээнд хүрсэн хөрсний бохирдол үүссэн байна. Энэ жил агаарын чанарыг сайжруулахад иргэдийн оролцоо их чухал байлаа. Тийм учраас яндангүй, нүхэн жорлонгүй бүс болгоход иргэдийн идэвх санаачилга их чухал гэдгийг хэлмээр байна” гэв.

Энэ төсөл хэрэгжсэнээр нийт 1,300 гаруй айлын инженерийн бүрэн хангамжтай амины орон сууцны хороолол бий болох аж. Тус ажлын хүрээнд дөрвөн УДДТ төлөвлөсөн бөгөөд үүнээс УДДТ-1, 4, Орхоны 3, 4, 5, 7, 10 дугаар гудамжуудын дулааны шугам сүлжээний шугамын угсралтын ажил хэрэгжээд байна.

Гандангийн гэр хорооллыг бүхэлд нь дулаан хангамжид холбоход Орхон хэсэгт /Одоо баригдсан байгаа УДДТ-1-д/ нэмж 2.63 Гкал/ц шаардлагатай юм байна. Туул хэсэгт /2020 онд ашиглалтад орох УДДТ-4-д/ нэмж 7.056 Гкал/ц шаардлагатайг энэ үеэр холбогдох албаныхан онцолж хэллээ.

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.73.61] 2020/5/10
Орчин үеийн нүүдэлчид соёлтой
0 | 0 Хариулах
Зочин [192.82.73.61] 2020/5/10
Хөдөө нүүдэлчин айлуудыг хаалттай орчноос гаргаж хотын хүмүүсээс дутахааргүй нийгэмшсэн
0 | 0 Хариулах
Zochin [202.179.27.155] 2020/4/10
gadnii uls orond svm hiideen toirson undur barilga baij l baidag ym bilee,svr baraag ni daraad baih zvil ogt baihgvi,undur barilga barih zuvshuurul yaraltai ugchih heregtei baigaa ymdaa.
0 | 0 Хариулах
gandan [202.179.27.155] 2020/4/10
minii bodoloor bol gandand undur barilga barih zuvshuurul ugchih heregtei baigaa ym,tegvel ene ger horoolol 1 jiliin dotor baigvi bolno
0 | 0 Хариулах
Зочин [64.119.19.46] 2020/4/10
Гандангийн газрыг оршин суунчдыг нь ямар нэг аргаар явуулаад газрыг нь дээрэмдэх бодол засаг баригчдад их бгаа. Дэд бүтцийг нь тавиад өгвөл стандартад нийцсэн орон сууц барьчих хүсэлтэй айлууд цөөнгүй бий. Газраа орон сууцаар солих хүсэлтэй айлууд ч цөөнгүй. Орчин тойрондоо ямар ч хүндрэлгүй, гал түлдэггүй, бохироо бункерт хийгээд, соруулчихдаг тийм айлууд ч мэр сэр бий. Тийм айлуудыг дэмжих байтугай мэддэг хорооны ажилтан, холбогдох газар ч байдаггүй юм билээ. Шалны халаалттай, үнс нурам, утаа гаргадаггүй айлууд ч бна. Хотын төвийн ганц гэр хороолол болох Ганданд шинэ зууны тохижилт, инженерийн шугам сүлжээ тавих цаг аль хэдийн болсон.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.169] 2020/4/10
дэд бүтэцтэй болгоод айлууд нь нийтийн байр нэртэй амбаарууд бариад бүүр бантан болох юм байна л даа. юун хотын үзэмж хахаха
0 | 0 Хариулах
Utgaa aldsan gazar [139.5.216.129] 2020/4/9
Odoo yum hiigeed hereggui ee, dahin tuluvlultund oruulah heregtei, buun holion bantan
1 | 0 Хариулах
JuicySlut [139.5.218.40] 2020/4/9
Эрт дээр үедээ гандан бараадаж тэнд буусан гэхээр л ямар элий балайчуудын хороолол гэдэг нь ойлгомжтой биздээ. Бүгдэнд нь 100 сая өгөөд өгөхгүй бод амбаардад тэр хавийг нэг сөүлийн дээр үеийн загвартай гудамж байдагдаа тиймэрхүү болгоод дотор нь тохьтой айлуудыг нүүлгэж оруулах хэрэгтэй
4 | 0 Хариулах
Зочин [122.201.31.233] 2020/4/9
uuln yag gandangiin gazart tom muzey baiguulah yostoi yum yag taarna daa bas usan orgiluur ene ter.
2 | 0 Хариулах
Зочин [103.229.121.158] 2020/4/9
Bugdend ni ter yaarmagiin shine baishinguudaasaa tom kvadrattaig uguud orond ni tsetserlegt hureelen bolgoosoi!
1 | 0 Хариулах
JuicySlut [139.5.218.40] 2020/4/9
Яармагийн үнэтэй хорооллуудад гандангийн хагас-хүмүүсийг оруулвал тэр хавийг жинхэнэ нoвш болгодым байгааздээ.
2 | 0 Хариулах
ИРГЭН [202.180.218.37] 2020/4/9
ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАРИХ, ХОТЫН ҮЗЭМЖИД НӨЛӨӨЛЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ТАВИХ ШААРДЛАГАА ТАВИХ ЧАДАХГҮЙ БОЛ НҮҮЖ ГАЗРАА БОЛОМЖИЙН ҮНЭЭР ХУДАЛДАХ
1 | 0 Хариулах
Иргэн [202.180.218.37] 2020/4/9
НЭЭРЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛБОЛ МӨН ГОЁ ОО ГАНДАН ДУНД НЬ БАЙЖ Л БАЙНА БИЗ
4 | 0 Хариулах
Зочин [103.212.117.67] 2020/4/9
Бүгдийг нь нүүлгээд цэцэрлэгт хүрээлэн болговол гэж мөрөөдөх юмдөө, даанч бүтэхгүйл бхдаа
9 | 0 Хариулах
Зочин [202.21.126.30] 2020/4/9
Уг нь бүгдийг нь нүүлгээд газар дээр нь цэцэрлэгт хүрээлэн барьж, зөвхөн Гандан хийдийг үлдээвэл зүгээр. Эсвэл тэнд байгаа айлуудыг дэд бүтцэд холбож, гал түлдэггүй, модон жорлонгүй болгох энэ ажлаа хурдан хийгээд гадна хашааг нь нэгдсэн журмаар маш цэвэрхэн үзэмжтэй, эвдэрч нурахааргүй нэгэн жигд материалаар хийлгэвэл зүгээр байх. Банзан хашаа угаасаа насгүй, хатаад тахир муруй, үзэмжгүй болдог тул бетон, блок зүгээр мэт
10 | 0 Хариулах
зочин [103.14.39.2] 2020/4/9
АЙЛ БҮР ХАШААНДАА 3 МОД ТАРИУЛ. ТЭГЭЭД 00 БУТААНЫ АСУУДЛЫГ НЬ ШИЙДЭЖ ӨГ. ҮНЭГҮЙ ЮМ ХААНА Ч БАЙХГҮЙ. ӨӨСДИЙНХ НЬ ТӨЛӨӨ ӨӨРСДИЙН БАС АЖИЛУУЛ,
4 | 0 Хариулах
Зочин [192.82.65.104] 2020/4/9
Ene gazraas ailuudiig ni nuulgeed estoi nuguu 3 terbumaaraa tsetserlegt hureelen baiulmaar yum. Amarsaihanii 3 terbumaar ailuudiig ni nuulgeed, Ganboldiin 3 terbumaar saihan usan orgiluurtai tsetserlegt hureelen bariya. Gandan dotroo ih goe bolson bn lee. Odoo nom unshij bgaad gazraa avaad goe tohijuulah heregtei. Amarsaihan, Ganbold 2-t hurungu ni bn. Talbai talbaigaaraa uldeg.
10 | 1 Хариулах
Зочин [59.153.113.105] 2020/4/9
Болдог бол энэ дэнж дээр гандангаас бусад бүх хашаа байшин, барилгуудыг зайлуулаад ногоон байгууламж болгочихвол ч сайхан даа. Өргөн том ногоон байгууламж, дунд нь цэлийх гандан. Хотын өнгө үзэмж шууд сэргээд явна даа. Гэхдээ тэгнэ ч юу байхав. Газраа тэнгэрийн үнээр үнэлээд иргэд нь хөдөлж өгөхгүй биз дээ.
13 | 0 Хариулах
Зочин [202.179.31.60] 2020/4/9
Хашааг нь үндэсний хуучны хэлбэртэй модоор биш хийгээд доторх нь сайхан биш бол нэвт харагддаггүй хашаа барих. Хоорондох гудамжаа хучаад цэвэрхэн юм хийх хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.60] 2020/4/9
Ази хэлбэртэй гэе.
1 | 0 Хариулах
Зочин [150.129.141.151] 2020/4/9
Negdsen jurmaar ediin zasgiin ergelted oruulj,town house,uzver uilchilgee tsogtslooh heregtei.Tegehgui bol modon jorlongoo ch oligtoihon bariad tavidaggui,dalii murii hashaagaa ch dodomdood yanzalchij chaddaggui baartsaglasan hesen nuhdud hii demii hurungu zarj ded butets shiidsen yum bolno shu.Barilgiin kompaniudiig tusluur oruulah heregtei.
2 | 2 Хариулах
Зочин [202.179.31.60] 2020/4/9
Дэд бүтэц хийгээд өгөхөөр газраа зарвал авахгүй юу. Барилгын компаниуд зайл !
0 | 2 Хариулах
Зочин [202.179.31.60] 2020/4/9
Ганданг таглахаар өндөр барилга барихыг хориглох.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.104.2] 2020/4/9
Яг зөв.
0 | 0 Хариулах
m [202.21.124.17] 2020/4/9
unen yum uu?
0 | 1 Хариулах
Зочин [192.82.71.115] 2020/4/9
Гандан гэж нэг хотын тэг төвд заваарсан газар байнаа. Хашаандаа ахиж ухах нүхэн жорлонгийн сул газар байдаггүй юм байна лээ. Битүү шивтэр шээс угаадас хог шороо архичид. Төлөвлөлтөд оруулаад барилга барих гэхээр амандаа хэлсэн үнээ хэлээд хэвтчихдэг хэдэн арчаагүй шаарнууд л байдаг юм байна лээ. Энэ хэсэгхэн газрыг өөрсдөө саналаа гаргаад нэгдэж нийлээд явбал хэд хэд янзалхаар л боллоо.
8 | 1 Хариулах
Зочин [103.57.95.79] 2020/4/9
Улс дулаан бохир шугамаа шийдчих тэгээд хотын төв гал түлэх нүхэн жорлонг хориглоно.боломжгүй нэг нь газраа зараад 1-2 өрөө байр авна.боломжтой нэг нь хувийн жижиг барилгаа барина. Даан ч 4 жилд нэг удаа жаахан юм хийх юм даа
5 | 0 Хариулах
Зочин [103.229.121.147] 2020/4/9
Орон сууц барьж шавуулахгүй тэр чигээр нь дулаан бохирыг нь шийдэж хадгалах боломжгүй юу. Солонгост ийм гудамжууд жуулчдыг их татдаг.
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.40] 2020/4/9
Гандангийнхан ядах хашаандаа ганц ганц мод тариад ургуулвал аятайхан харагдана, агаар цэвэршинэ. Нээх их мөнгө орохгүй шүү дээ. Ердөөсөө тэгэхгүй улаан халцгай шороотой арчаагүй байдаг. Нийслэлээс ийм гоё ус татаад өгч байхад мод ургуулаад өнгө үзэмж нэмэх ухамсартай байх хэрэгтэй шд
12 | 1 Хариулах
Зочин [202.9.46.23] 2020/4/9
За, нэг тэгмээр сэн дээ. 2-3 жилийн өмнө Пөмбөгөрөөс Баруун 4 зам хүртэл явган хүний замаар уруудсан чинь Гандангийн айлуудын утаа орж ирээд муухай санагдаж байж билээ. Энэ Гандангаа нэг утаагүй болгочихож болдоггүй юм байх даа гээд. Одоо л утаагүй, бохирдолгүй болох нь дээ. Бас зам дагуулаад баахан нарс тарьсан зүгээр юм байна лээ шүү. Яваандаа сайхан ургаад ирвэл гэр хорооллын яйжгий хашаануудыг сайн хааж өгмөөр юм байна лээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.104.2] 2020/4/9
Гандангийн айлуудыг таун хауст оруулъя. Урьд өмнө нь гарсан бэлэн зураг, төслүүд байдаг. Тэрийг хэрэгжүүлбэл ямар вэ.
4 | 0 Хариулах
Зочин [103.57.95.214] 2020/5/21
Гандангийн айлуудын дэд бүтцийг шийдээд өгвөл цэвэрхэн жуулчид сонирхолтой доо түүгээр явахад шивтэр үнэртдэг дарга нар явахгүй амьдардаггүй болохоор анхаарахгүй зөвхөн сонгуулийн үеэр худлаа ярьж байна энэ нам гэж гайтай тэр үед хийсэн гэдгээрээ дараагийн гарсан нам нь ажил үргэлжлүүлэн хийхгүй ард түмэн хохирч байна дээдсүүд минь.
0 | 0 Хариулах