ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Төсвийн тодотгол хийхгүй гэдгээ би дөрөв дэх удаагаа хэлж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.



- Та төсөвт тодотгол хийхгүй гэж та өмнө нь мэдэгдэж байсан. Гэтэл цаг үеийн байдлаас шалтгаалан эдийн засаг, төсөвт хүнд байдал үүсээд байна. Үүн дээр дахин байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Төсвийн тодотгол хийхгүй гэдгээ би дөрөв дэх удаагаа хэлж байна. Тийм шалтгаан үүсээгүй.

Тодруулбал, У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийнхаа суурь үзүүлэлтийг сайн сайжруулсан. Өөрөөр хэлбэл жил орчмын эдийн засгийн хүндрэлийг давж туулах хэмжээний боломж бүрдсэн.

-Нүүрсний экспорт хоёр сар орчим тасалдлаа. Мөн зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортыг НӨАТ-ын татвараас чөлөөлөхөөр төсөвт алдагдал үүснэ. Энэ бүхнийг яаж тооцоолж байгаа юм бэ?

- Эдийн засагт үүсэх нөхцөл байдлыг тооцохдоо бид бусад судалгааны байгууллага ямар хэлбэрээр, хэрхэн явагдах гэх гэдгийг судалсан учраас тэдэнтэй нэг аргачлалаар тооцоолж байгаа.

-Улсын төсөв одоогийн байдлаар яг хэдэн төгрөгөөр тасалдаж байгаа юм бэ?

- Урьдчилсан байдлаар 180-190 тэрбум орчим төгрөг гэж тооцож байна.

- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг импортлоход НӨАТ-ын татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Чөлөөлөхөд хэчнээн төгрөгийн бүтээгдэхүүн татвараас чөлөөлөгдөх тооцоо байгаа бол?

-Хамгийн гол нь бид үнийн өсөлт явагдаж, тасалдал гарч магадгүй гэж болгоомжилж байсан.

Гэхдээ БНХАУ-аар дамжиж бараа бүтээгдэхүүн хэвийн орж ирж байна. 

Нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалуудаа экспортлох бэлтгэл ажил хийгдэж байна.

Энэ асуудалд Хятадын талтай ойлголцож байгаа бөгөөд БНХАУ-ын талаас ариутгалын холбогдох төхөөрөмжүүдийг суулгаж байна. Тиймээс бид удахгүй экспортыг эхлүүлнэ.

Харин өнөөдрийн хуралдааны шийдвэрээр бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг импортоор оруулж ирэхэд авах татварыг хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулсан.

Үүний дараа УИХ-ын хаврын чуулган эхлэхээр дээрх бүтээгдэхүүнийг импортлоход НӨАТ-ын татвараас нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барина.

- Худалдааны төвүүд эхнээсээ түрээсээ хөнгөлөөд эхэллээ. Тэдгээр газарт хэзээнээс татварын хөнгөлөлт үзүүлэх юм бэ?

-Татвараас хөнгөлөх, чөлөөлөх нь зөвхөн УИХ-ын эрх мэдлийн асуудал. Тиймээс одоогийн байдлаар бид аж ахуйн нэгжүүдэд мэдээллийг өгч, ойлгуулах ажлууд хийнэ.

Түрээсээ хөнгөлбөл УИХ, Засгийн газрын өргөсөн байдлаар баталж өгөх байх гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.19.129] 2020/3/5
Заавал байгаагаа барах естой юмуу төсөвтөө бага ч хэмнэлт хийлдээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.50] 2020/3/5
Naad tusuvtuu todotgol hj balai songuuliin yumnuuudaa abaad hayaadhaachee
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.194] 2020/3/4
Сонгуулийн жил өөрөө хариуцлага хүлээхгүй хулгай хийнэ гэж тооцоолжээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.69] 2020/3/4
Xurelbaatariig dugnexed ert bn. Xer medremjtei ediin zasag ch gedeg ni udaxgui todorxoi bolno do
0 | 0 Хариулах
Oo [66.181.182.90] 2020/3/4
Mundag ajillaj bga said
2 | 3 Хариулах
Зочин [202.131.225.91] 2020/3/4
Нэг жилээ ямар ч байсан даана гэхээр дажгүй шүү. Өмнө өрөнд ороод ч хүрдэггүй байлуу
1 | 0 Хариулах
нАМЫН ДААЛГАВАР УУ? [202.21.112.4] 2020/3/4
СОНГУУРИЙН ЖИЛ ТӨСӨВ ТАНАХГҮЙ, ӨР ТАВИАД Ч ХАМААГҮЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ ГЭХ ШИЙДВЭР НЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ, БИДЭНД ЛАВ БИШ...
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.5] 2020/3/4
хараал идсэн дөрвөд новш
0 | 4 Хариулах
Женко [202.55.188.85] 2020/3/4
Казак новш чи хха
1 | 0 Хариулах
Зочин [202.131.242.82] 2020/3/4
Харин ч чадалтай дөрвөд юм биш үү? Би увсынхантай нөхөрлөх дуртай
2 | 0 Хариулах
Зочин [150.129.142.94] 2020/3/4
haraal idsen hasag bas mongolchuudiig yanz bureer heleh sanaatai muu durvegch tsagaachid mongolchuudiin hoorond bas yas hayanaa amjihgui shu ospanii shees min
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.200] 2020/3/4
Муу дөрвөд гэж бараг байхгүй дээ. Хаана ч явсан дөрвөдүүд амиа аваад гарчих чадалтай хүмүүс байх шүү
0 | 0 Хариулах
Зочин [183.177.97.14] 2020/3/4
Yamartai ch ongorson 2 jild tosow todotgoogui ni ene saidiin gavya. Mergejliin hun mergejliin l baidag yum bn.
2 | 0 Хариулах
Зочин [128.114.255.79] 2020/3/5
Tusuw todotgoh gej yu baidgiig medej baina uu?. Suuliin heden jil tusuv heden ih nayadaar aldagdaltai baigaashte.
0 | 0 Хариулах
Зочин [183.177.97.14] 2020/3/4
Mongol ulsiin sangiin avdariig changa barij bui mundag said shuu. Hulgaichuud baisan bol jild hed hed todotgood alj baigaa daa
6 | 0 Хариулах
ЗА [103.229.121.55] 2020/3/4
Ингээд гүрийсээр байгаад өргүй болчихвол , мөн хулгайчидаасаа салчихвал болох нь тэр. Яаамай да ингээд сайн байвал дэмжээд байхаас өөр яаахав.
8 | 0 Хариулах
zochin [103.57.93.220] 2020/3/4
Mundag said shuu, amjilt husyee
9 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2020/3/4
Zooz zorigtoi l bn daa
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.150] 2020/3/4
Давахгүй гэсэн даваагаар 7 давна гэж үг бий дээ. Удахгүй байдал хэцүүдэж татварын орлогогүй суух дээр цалин тэтгэврээ ч тавьж чадахгүй болох вий дээ.
2 | 0 Хариулах