Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан буудай болон будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортыг татвараас чөлөөлөхөөр боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЗГХМОНХХ
00:00 00:00
Улаан буудай болон будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортыг татвараас чөлөөлөхөөр боллоо
Sara, ikon.mn - text to speech

Засгийн газрын хуралдаан өнөөдөр өглөө эхэлж, 10 гаруй асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна.

Тухайлбал, стратегийн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болох үрийн улаан буудай, хүнсний улаан буудай, цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, ургамлын тос, элсэн чихэр импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ.

Ингэснээр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд өргөн хэрэглээний үнийн өсөлт бий болгохгүй байх, хүнсний бүтээгдэхүүний зардлыг бууруулах ач холбогдолтой гэж үзсэн байна.