Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Амны хаалт коронавирусээс хамгаалж чадах уу?

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш ямар амны хаалт халдвараас хамгаалж чадах вэ гэдэг нь эргэлзээ төрүүлсэн асуудал болоод байгаа юм.

Халдвараас хамгаалахын тулд заавал N95 амны хаалт шаардлагатай юу, нэг удаагийн амны хаалт найдвартай байж чадах уу гэх мэтчилэн асуултад хариулах нэгэн туршилтыг Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хийжээ. Үүний тулд эхлээд коронавирусийн хэмжээ болон амны хаалтуудын шүүх чадварыг хэмжсэн байна.

Дэлхий нийтийг цочроогоод буй коронавирусийн бүрдэл хэсгүүдийн диаметр нь дунджаар 0.125 микрон. Хамгийн жижиг нь 0.06 микрон бол том нь 0.14 микрон аж.

Энэ нь РМ2.5 тоосонцроос ч жижиг хэмжээтэй гэсэн үг.

 

Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг амны хаалтуудыг 0.007 микрон буюу коронавирусээс 10 дахин бага хэмжээтэй тоосонцрыг хэр шүүж байгааг тодорхойлсон аж. 

Туршилтын дүнд үйлдвэрийн зориулалттай 3М амны хаалт нь агаар дахь 0.007 микрон хүртэл хэмжээтэй тоосонцрыг 95 хувь шүүсэн бол мэс заслын зориулалттай буюу нэг удаагийн цэнхэр амны хаалт нь 80 хувь шүүж байжээ.

Өөрөөр хэлбэл, N95 болон нэг удаагийн амны хаалт нь шинэ коронавирусийн халдвараас хамгаалж чадах юм. Харин даавуун амны хаалт төдийлөн үр дүнтэй байж чадахгүйг туршилтын дүнгээс харж болохоор байна.

 

 

Эх сурвалж: Smart Air

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.