Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Их сургуулийн 4 дүгээр гудамжинд бага насны гурван охин хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Энэ тухай мэдээллийг өчигдөр 17:19 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 17:30 цагт очиход нас барсан 5 настай Я, 4 настай А , 1 нас 6 сартай Ц нарын цогцсыг Яаралтай түргэн тусламжийн төвөөс аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргэсэн байжээ.
Иргэн Ч-нх Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат бөгөөд 2019 оны есдүгээр сараас Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн 4 өрөө байрны 1 өрөөг түрээсэлж амьдарч байсан аж.
Ажлын хэсэг тухайн айлд очиход угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж, гоожин шалнаас 2.5 см тунасан байдалтай. Хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай орох боломжгүй байжээ.
Онцгой байдлын алба хаагчид түүнийг нь аюулгүй болгож, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамт орсон. Цагдаагийн болон прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг хийгдэж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд та бүхэн бага насны хүүхдүүдээ харгалзах хүнгүй гэрт орхихгүй байхыг анхааруулж байна. Мөн цахилгаан хэрэгсэл болон бусад эд зүйлийг хүүхдэд аюулгүй байх эсэхийг шалгана уу.
Хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мэргэжлийн байгууллага дараах зүйлсийг зөвлөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!