Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Томуугийн дархлаажуулалтын 4-р үеийн “СкайСеллФлю” вакцин

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг
Жил бүр томуугийн вирүс өөрчлөгддөг

Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн энэ үед сургууль, цэцэрлэг болон олон нийтийн газарт хүн амын төвлөрөл их байдгаас амьсгалын замын халдвар авах, улмаар өвдөх эрсдэл хамгийн их нэмэгддэг.

Томуу болон томуу төст амьсгалын замын халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан 4-р үеийн (А хүрээний 2 вирус, B хүрээний 2 вирусын эсрэг дархлаажуулах) “СкайСеллФлютомуугийн вакциныг Ази Фарма ХХК эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж эхэллээ. 

Хамгийн олон буюу томуугийн 4 вирусын эсрэг дархлаажуулах үйлдэлтэй учраас 4 цэнт вакцин гэж нэрлэгддэг.

Томуугийн халдвар гэж юу вэ?

Томуугийн халдвар нь вирусээр үүсгэгддэг бөгөөд ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халдварлаж, хүндэрдэг хэлбэрийн өвчин юм. Томуугийн халдвараар аль ч насны хүмүүс өвчилж болох ба халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, бие шархирч, булчингаар өвдөх, ядрах шинжээр илэрч голдуу 3-5 хоног үргэлжилдэг.

Томуугийн вирусын халдварын үр дагавар

Бага насны хүүхэд, 65-аас дээш насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, зүрхний болон бусад архаг, суурь  өвчтэй хүмүүс нянгийн хоёрдогч халдвар болон уушгины хатгаагаар хүндэрдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлсэнээр жил бүр дэлхий дээр 2 тэрбум хүн халдвар авч үүнээс 17 сая хүн нь нянгийн хоёрдогч халдвар, архаг хууч өвчний хүндрэлийн улмаас нас бардаг байна. 

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Та сайн дурын дархлаажуулалтад хамрагдсанаар томуугийн вирусын халдвар, түүний хүндрэлээс өөрийгөө болон гэр бүл ойр дотны хүмүүсээ хамгаалж чадна.

Томуугийн вакцин гэж юу вэ?

Вакцин гэдэг нь тодорхой өвчинд идэвхитэй олдмол дархлааг өгдөг биологийн бэлдмэл юм. Вакцинжуулалт нь өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бөгөөд хүний дархлааны системд вирус, бактери зэрэг эмгэг төрүүлэгчдийг таньж, тэмцэхэд тусалдаг ба ингэснээр тухайн өвчнөөс хамгаалах дархлаа тогтоодог юм.

 “СкайСеллФлю” вакцины тухай

Дэлхий нийтийн биотехнологийн салбарт саяханыг хүртэл томуугийн вакциныг үйлдвэрлэх цорын ганц арга нь өндгөн дээр суурилсан байв.

БНСУ-ын салбартаа тэргүүлэгч “SK Bioscience” үйлдвэрийн томуугийн эсрэг  “СкайСеллФлю 4-р үеийн вакцин нь өргөн тархаж байгаа дөрвөн төрлийн вирусын халдвар авахаас урьдчилан сэргийлж, дархлаажуулах боломжтойгоороо онцлог юм. Энэ нь А хэлбэрийн томуугийн хоёр хэлбэр ба Б хэлбэрийн томуугийн хоёр омгийн халдвараас сэргийлдэг болох нь олон туршилт судалгаагаар батлагдсан.

“СкайСеллФлю” 4-р үеийн  вакциныг “өндөг” хэрэглэхгүйгээр эсийн өсгөврөөс бэлтгэж, идэвхгүйжүүлсэн гадаргуугийн антигентийг ашигласан. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал, сүүлийн үеийн биотехнологийн аргаар үйлдвэрлэсэн, антибиотикгүй, нөөшлөгч бодисгүй дархлаажуулах вакцин үйлдвэрлэх технологи юм.

“СкайСеллФлю” вакциныг заавал хийлгэх шаардлагатай юу?

Томуугийн халдвар нь агаар дуслын замаар халдварладаг тул та хөнгөн хэлбэрээр өвдсөн ч гэсэн бусдад халдварыг тараах өндөр эрсдэлтэй байдаг. Энэхүү томуугийн халдварын эрсдэлд бага насны хүүхэд тань, жирэмсэн, хөхүүл эхнэр,  өндөр настай ээж, аав, дархлаа нь суларсан, архаг суурь өвчтэй эмээ өвөө тань хамгийн түрүүнд өртнө.

Иймд та нийгмийн хариуцлагын хүрээнд, иргэн хүний эрх үүргийн хувьд ч тэр гэр бүл ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж халдвар тархахаас урьдчилан сэргийлж, хайртай дотны хүмүүстээ “Зөв цагт нь зөв газар нь зөв тунгаар зөв вакцин”-ийг хийлгээрэй.

 “СкайСеллФлювакциныг бид яагаад сонгох вэ?

Томуугийн вирусын өвчин үүсгэгч омог нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг учраас жил бүр шинэ вакцин хийлгэх шаардлагатай болдог.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилж, эсийн өсгөвөрөөс анхлан гарган авсан 4-р үеийн томуугийн вакцин үйлдвэрлэгдсэн нь анагаах ухааны салбарт гарсан томоохон амжилт гаргасан.

Энэхүү “СкайСеллФлю” 4-р үеийн вакцин нь томуугийн А болон Б хүрээний вирусын омгийн эсрэг сонгомол үйлдэлтэй. Энэ нь  томуугийн халдвар авах, өвчлөх, хүндрэл үүсэх, олон нийтэд халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн хамгийн үр дүнтэй арга юм.

Томуугийн вакцин хийлгэхэд анхаарах зүйл

Олон нийтэд хэрэглэгдэх зөвшөөрөл өгөхөөс өмнө вакцины чанар, аюулгүй байдлыг нь туршилт шинжилгээний олон шат дамжлагаар нягтлан магадлаж, чанарын хяналтыг тогтмол, давтамжтай хийдэг.

Дархлаажуулалтын үед вакцинтай холбоотой гарсан урвал, гаж нөлөөг судлаачид олон төрлийн мэдээллийн эх үүсвэр ашиглан байнга хянаж байдаг. Вакцины урвалын ихэнх тохиолдолд тарьсан газар хөндүүрлэх, бага зэрэг халуурах зэрэг хөнгөн явцтай, түр зуурын шинжтэй байдаг учраас ноцтой биш юм.

Ихэнхи вакцин нь өндгөнөөс гаргаж авсан байдаг бөгөөд хэрэв хүн өндөгний уураг, тахианы маханд харшилтай тохиолдолд ийм төрлийн вакцин хийлгэх боломжгүй байдаг ба “СкайСеллФлю” 4-р үеийн вакцин нь эсийн өсгөврөөс гаргаж авсан хамгийн сүүлийн үеийн технологоор хийгдсэн тул дээр дурьдсан зүйлд харшилтай хүн ч хийлгэж болно. Энэ нь харшил төрүүлэх магадлал хамгийн бага вакцин гэсэн үг юм.

СкайСеллФлю” 4-р үеийн вакциныг хийлгэх ач холбогдол нь юу вэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын томуугийн өвчлөлийн статистик судалгааны тайланд томуугийн хүрээний вирусийн халдвараар 1 жилд 3 хүртлэх насны хүүхэд 2-10 удаа, сургуулийн насны хүүхдүүд 4-5 удаа, насанд хүрсэн хүн 2-4 удаа тус тус халдварлаж өвчилдөг байна.

Энэ нь олон удаа амьсгалын замын халдварт өртөх, халдвар авах бүрт химийн эм тариа хэрэглэх, хөдөлмөрийн чадвар түр алдах, ойр дотныхоо хүмүүст халдвар тараах, эмчлүүлэх гэх мэт  санхүү, эдийн засгийн хохиролд удаа дараа орох төдийгүй бусад хүндрэлүүд ч дагалдан гардаг.

Томуугийн халдвар тархалтаас хамгийн үр дүнтэй хамгаалах арга бол урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх гэж Дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн.

Та өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүстээ дархлаажуулалт хийлгээрэй

Та өөрийгөө болон гэр бүлээ сайн дураараа дархлаажуулахад хэзээ ч оройтохгүй. Томуугийн халдварын дэгдэлт нь хүйтны улирлын үед буюу хавар хүртэл илүү ихээр идэвхиждэг. Хэрэв та  энэ жил томуугийн эсрэг вакцин хийлгээгүй, яг одоо амьсгалын замын үрэвсэлт өвчнөөр өвдөөгүй байгаа бол тус вакциныг хийлгэж өөрийгөө дархлаажуулах бүрэн боломжтой. Та томуугийн халдвар дамжуулагч битгий болоорой.

Эрүүл мэндийн лавлах: 1800-1801

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.