Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Гаж донтой Францын төрийн албан хаагчийн хэргийг шүүх гэж байгааг мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Францын соёлын яамны өндөр албан тушаалтан нийт 200 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шийтгүүлэх болсныг тус улсын шүүхийн эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Сэжигтэн 2009-өөс 2018 оны хооронд тус яаманд ажлын ярилцлагад орсон эмэгтэйчүүдийг хохирогчоо болгосон байна.

Тэрээр эхлээд ярилцагч эмэгтэйчүүдийн хормой доогуур камер байрлуулж зургийг нь нууцаар авдаг байжээ. Дараа нь цай, кофегоор дайлахдаа шээс хөөгч тусгай эм найруулж өгдөг байсан гэнэ.

Ярилцлагын дараа тэрээр яамныхаа ойролцоо оршдог соёлын дурсгалт газруудаар ажил горилогчийг дагуулан явж, танилцуулдаг байжээ. Ингээд эм үйлчилж эмэгтэйчүүдийн шээс хүрэх үед яамны ажилтан хүний хөлөөс хол газарт ил бие засахыг санал болгож, өөрөө гадуур хувцасаараа халхалж зогсдог байсан гэнэ.

Энэ үеэрээ тэр бүсгүйчүүдийн бие засахыг харж таашаал авдаг байсан бололтой.

Яамны албан тушаалтан энэ бүх үйлдлээ Эксел файл үүсгэн дэлгэрэнгүй тэмдэглэдэг байсныг цагдаа нар сүүлд компьютерээс нь илрүүлжээ.

Өнгөрсөн онд ажлын ярилцлагад орсон нэг эмэгтэй ширээн доогуур зураг авахыг нь мэдээд яаманд гомдол гаргаснаар уг хэрэг илэрсэн байна.

2018 оны аравдугаар сард албан тушаалтныг үүрэгч ажлаас нь чөлөөлж, Парисын прокурорын газар мөрдөн шалгах ажил эхлүүлсэн нь одоо дуусаж, шүүхэд шилжиж байгаа ажээ.

 

Эх сурвалж: BBC