2019/10/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.60₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
21:00
S29
22:00
S29
23:00
S26
00:00
S26
01:00
S29
02:00
S29
-1°
03:00
S29
-2°
04:00
S29
-3°
05:00
S31
-3°
06:00
S31
-4°
07:00
S31
-5°
08:00
S32
-4°

Н.Цэрэнбат: Угаарын хий мэдрэгчийг нийслэлийн өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргалаа

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.

Тэрбээр мэдээлэл хийхээс өмнө угаарын хийнд хордож, амиа алдсан зургаан иргэний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлэв. 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцад шат шатандаа аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаарын хийнд хордох тохиолдол гарсан. Тиймээс угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргалаа.

Одоогийн байдлаар 25 мянган тонн шахмал түлшийг борлуулжээ. Түүхий нүүрсээс шахмал түлшинд шилжиж байгаа нь галлагаанд хувьсгал хийж байна гэсэн үг. Засгийн газар гаргасан шийдвэрээсээ буцахгүй.

Иргэд маань стандартын зуух хэрэглэж, битүүмжлэлийг сайтар хангах шаардлагатай байгааг сүүлийн үед болсон ослууд харуулж байна. 

Төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө оруулж ирэн, иргэдэд олгохыг холбогдох албаныханд үүрэг өгсөн" гэв.

Түүнчлэн сайжруулсан түлш нь стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд сар бүр шинжилгээ хийж байгаа хэмээн тэрбээр мөн мэдээллээ.

Улаанбаатар хотод 196 мянган өрх сайжруулсан түлш хэрэглэж байгаа юм. 

Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг иргэдэд олгох санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны төсөв болон нийслэлийн төсөвт зохицуулалт хийж гаргахаар болжээ.

 

x