ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Алтан: Ш.Батхүүгээс 60 тэрбум төгрөгөөр худалдан авсан "Олон овоот"-ын лицензүүд Монголбанкны барьцаанд хураагдсан

Д.Оюунтуяа, Өдрийн сонин
2019 оны 9 сарын 27
Өдрийн сонин
Зураг зураг

“Алтжин” группийн захирал Г.Алтантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Стандарт” банканд төлсөн Эрдэнэтийн 40 сая ам.долларыг Ш.Батхүүгийн хөрөнгийг зарж төлүүлэх ёстой гэж Засгийн газраас мэдэгдсэн. Гэтэл бас “Олон овоот”-ыг Ш.Батхүү танд бэлэглэсэн гэж яриад байна. Та үүнд хариулт өгнө үү?

-“Олон овоот гоулд” ХХК-ийг би 2011 оны арваннэгдүгээр сард 60 тэрбум төгрөгөөр авсан. Худалдах, худалдан авах гэрээ болон 60 тэрбум төгрөгөөр авсан тооцоо нийлсэн акт бий. Тухайн үед долларын ханш 1,000 гаруй төгрөг байсан нь 60 сая ам.доллараар авсан гэсэн үг юм.

-“Олон овоот гоулд” ХХК-ийн лицензүүд одоо таны мэдэлд байдаг гэсэн үг үү?

-Ц.Мянганбаяр.Ш.Батхүү нар Голомт банкнаас 30 сая ам.доллар, Зоос банк, Анод банкнаас 120 тэрбум төгрөг, Хадгаламж банкнаас 67 тэрбум төгрөгийн зээлийг тухайн үед авсан байдаг.

Эдгээр зээлийг төлөөгүй тул дээрх дөрвөн банк бүх лицензийг барьцаалсан. Одоо лицензүүдийг Монголбанк хураасан байгаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас “Олон овоот гоулд” ХХК-д байгаа бүх техник тоног төхөөрөмж, нэг ширхэг хадаасыг хүртэл бүгдийг нь битүүмжилсэн байдаг. Банкуудаас авсан зээлээс гадна бусад компаниудад ч мөн олон тэрбумын өртэй.

Намайг “Олон овоот гоулд” ХХК-ийг авахад тус компани нийтдээ 346 тэрбум төгрөгийн өртэй, тухайн жилийн ашиг орлогын мэдээгээр (-67 тэрбум) төгрөгийн алдагдалтай ажилласан байсан.

Би энэ компанийг авангуутаа бүх үйл ажиллагааг нь зогсоохоос өөр аргагүй байдалд орсон. Мянганбаярын ашигт малтмалын нөөцөөр хамгаалсан тайлангаар 25 тонн алт байгаа гэсэн боловч мөн чанартаа алт нь байхгүй, нэмээд хайгуул хийж байж нөөц тогтоох шаардлагатай болсон. 

Тийм ч учир өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь тэг зогсолтын байдалтай байна.

-Танай орд газарт шохойны нөөц байдаг уу?

-Шохойны орд газар байдаг. Тэгэхдээ хайгуул хийгдээгүй учраас хэр хэмжээний нөөц байгааг би ч мэдэхгүй. Шохой Монголын уудам нутагт хаа сайгүй л байдаг юм даа.

-Танай шохойн ордыг 10 сая ам.доллараар худалдаж авъя гэхэд та 100 сая ам.доллар гээд өгөөгүй гэдэг нь үнэн үү?

-Хайгуул хийгдээгүй, нөөц нь тогтоогдоогүй ордыг юун 10 сая доллараар авах вэ, нэг төгрөгөөр ч авах хүн олдохгүй. Нэг төгрөгөөр ч хамаагүй энэ шохойн ордыг минь авчихвал бусдад төлөх 346 тэрбум төгрөгийн үүрэг тэр хүнд шилжиж миний өр мундаг нимгэрэх нь, тийм ээ.

-Та тэгээд ийм их өртэйг нь мэдсээр байж яагаад 60 тэрбум төгрөгөөр худалдаж авсан юм бэ?

-Мянганбаяр луйвар, залилан хийж 25 тонноор нөөц батлуулсныг би ч мэдээгүй, зарж буй Батхүү ч мэдээгүй. Үгүйдээ 25 тонн биш юм аа гэхэд 10 тонн алт гарна гэж хатуу итгэлтэй байсан.

Тийм ч учир Батхүү алтандаа хүрэх зорилготой 67 тэрбум төгрөгөөр хад цөмлөн багахан хорооллын хэмжээтэй доош 105 метр нүх ухаж байх вэ дээ. Тэр хадыг өрөмдөнө, тэсэлнэ, тээвэрлэнэ. Би ч гэсэн үгүйдээ 10 тонн алт байдаг юм бол ухаад өрийг нь төлөөд Батхүүгээс авах ёстой мөнгөө олоод авна гэж найдсан хэрэг.

-Одоо та “Олон овоот”-ыг эргэлтэд оруулж, хайгуул энэ тэр хийе гэвэл болохгүй гэсэн үг үү?

-Доошоо 105 метр ухаад юу ч байхгүй нь тодорхой болсон. Хайгуул хийнэ гэдэг бол үндсэндээ сохроор тэмтчээд байх хэрэг. Хайгуул бол асар өндөр өртөгтэй ажил. Би тэгээд нэмж мөнгө хаях уу. Юун худалдан авах. Хайгуул хамтарч хийе гэсэн санал ч ирдэггүй.

-“Жаст”-ын Ш.Батхүүтэй та бизнесийн түншүүд байсан. Одоо түүнтэй уулзаж байгаа юу. Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Батхүүтэй хамтарч бизнес хийж байгаагүй. Батхүүд мөнгө зээлдүүлдэг байсан нь үнэн. Тэр мөнгөө олж аваагүй нь бас үнэн. Одоо Батхүүтэй уулздаггүй.

-Өнгөрсөн жил тантай уулзаж байхад таны хүү Э.Сүрэнд Төрийн банк мөнгө өгөхгүй гэж мэдэгдэж байсан. Хүү тань Төрийн банкнаас 32.8 сая ам.доллараа авч чадсан уу, юу болсон бэ?

-Яг авч харагдаач.

-Банк ярихаар л таны нэр гарч ирээд байдаг боллоо. Капитал банкны гол харилцагчдын нэг нь та байсан гэдэг. Капитал дампуурсан, та мөнгөө авч чадсан уу?

-Яг авч харагдаач. Төрийн банкнаас 100 тэрбум, Капитал банкнаас 100 тэрбумын авлагатай. Банк болгон дээр мөнгөө алдаж луйвардуулж байх юм даа. Капитал банканд мөнгө хадгалуулсан нь үнэн. Хадгалуулсан мөнгөө авч чадаагүй. Жишээ нь, та банканд нэг сая төгрөгөө хадгалуулсан л бол тэр мөнгөө буцааж авах ёстой юу?

-Ёстой. Капитал банк дампуурч байх үед Монголбанкнаас “Капитал банк 628 тэрбумын алдагдалтай ажилласан. Үүн дотроос олон хувь хүн, аж ахуйн нэгж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, их дээд сургуулиуд мөнгөө авч чадахгүй хохироод үлдлээ. Ард иргэдийн хадгаламжийг барагдуулна” гэж тодорхой хэлж байсан. Барагдуулаагүй л байгаа хэрэг үү?

-Ямартаа ч 1,200 хадгаламж эзэмшигч иргэн байна гэсэн. Үндсэндээ бүгд мөнгөө авсан. Одоо мөнгөө авч чадаагүй 27 хүн л үлдсэн.

-Тэгвэл үлдсэн 27 хүний нэг нь та байх нь ээ. Мөнгөө олж авах найдвар байна уу?

-Бишрэлтийн А.Ариун-болд, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар банканд орж ирж байгаа мөнгийг өөрийн мэтээр ойлгож андуурмааргүй юм. Банканд орсон бүгдийг банкнаасаа зувчуулаад үндсэндээ нэг их наяд төгрөгт хүрэхээр үл хөдлөх хөрөнгөтэй болжээ.

Гаднаас орж ирсэн Дорж ч юм уу, Дулмаа ч юм уу хүмүүсийн хадгаламжийн мөнгийг зувчуулсаар байгаад хувьдаа хөрөнгөтэй болсон гэсэн үг. Наанаа өндөр хүү амлах ч юм уу, үнэн худал үлгэр яриад хадгаламж хуримтлуулаад байсан байна. Үндсэндээ маш мундаг залилан үйлдсэн этгээд юм билээ.

-Их наяд гэдэг маш их тоо. Үл хөдлөх хөрөнгийг нь зараад 27 хүний хохирлыг барагдуулах боломжтой юм биш үү?

-27 хүний мөнгийг байтугай бүх хохирогч нарын мөнгийг төлөх боломжтой. Харин хэдийд гэдгийг бүү мэд.

-Таны банкнаас авах авлага 100 тэрбумаар яригдаж байна. Таныг ямар бизнес хийдэг талаар хүмүүс их сонирхдог...

-Миний их олон жилийн хуримтлал юм аа. Би 1990 оноос хойш бизнес хийсэн. Би болон миний хоёр хүү, манай гэр бүлийн гишүүд мөнгө үрдэггүй юм билээ. Нэг төгрөг дээр нэмэх нь нэг төгрөг гэж хуримтлуулсаар ирсэн.

Татварт мэдүүлсэн, татвараа өгсөн. Санаа зоволтгүй. Хэн ч эргээд шалгасан хаанаас ямар эх үүсвэрээр энэ мөнгийг олсон гэдэг нь тов тодорхой харагдана. Хаанаас ч ирсэн шалгуулахад бэлэн. Миний төрд ажилласан гэвэл Анагаахын дээдэд тэнхимийн эрхлэгч л байсан хүн. Тэндээс ширээ сандал л авахгүй бол өөр юу авах вэ дээ.

-Бас л банктай холбоотой нэг асуулт байна. Төрийн банкийг хувьчлах тухай яригдаж байгаа. Г.Алтан 75 тэрбум төгрөгөөр хувьчилж авах гэж байгаа гэх юм...

-Хувьчилж авах тухай бодол ч орж ирээгүй. Хувьчилж авахаар тэнд хөрөнгө байна уу даа.

-Та бизнесийн хүн учраас Монголын улс төрийг анзаарч ажлаа зохицуулдаг биз. Улстөрчдийн гаргаж байгаа хууль, шийдвэрүүд зарим тохиолдолд ажилд сөргөөр нөлөөлдөг үү?

-Би улс төр сонирхдоггүй, хутгалддаггүй. Мөрөөрөө ажлаа хийгээд л явж байдаг.

-УИХ тарах ёстой гээд гишүүд өөрсдөө гарын үсэг зурж байна. Хэрэв тарвал төрийн ийм тогтворгүй байдал бизнест яаж нөлөөлдөг вэ?

-Улстөрийн шийдвэрүүдийг хэрхэн яаж гарахыг л ажиглаж сууна.

-Таныг хүмүүс гадаадад амьдардаг гэж ойлгодог. Энэ зун хаагуур амрав даа...

-Би зөвхөн Монголдоо. Е паспорт ч байхгүй мэт амьдардаг. Энэ зун гадаадаар зугаалах, амрах байтугай нэг хоног ч хотоос гарч амарч чадсангүй. Бизнес хийдэг хүмүүс амрах эрхгүй, амралтын өдөргүй ажилладаг. 24 цаг ажилладаг гэвэл хилсдэхгүй байх аа.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ХАХА
4
Зураг
БУРУУ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
68 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.108.194] 2020/4/20
Алтжингийн подвалиас. Муухай үнэр гардаг гэнэ үү битгий худлаа хуцаарай тийм бол чи түрээслэхээ больчих за тэнэг новш вэ
0 | 0 Хариулах
монгол хүн [103.229.122.67] 2019/10/11
Бузар луйварчид ганцхан амьдралдаа яах гэж ингэж луйварддаг байна аа. үхэхдээ авсандаа авч орохгүй нь лав
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.49] 2019/10/2
ЯАНАА ЁОЁОТОЙ ХЯТАД ЭМГЭН
1 | 1 Хариулах
кк [202.9.42.49] 2019/10/2
ҮСЭЭ ЗАЛУУ БҮСГҮЙ ШИГ ИНГЭЖ УРТ УРГУУЛЖ ОРООХ ШААРДЛАГА БАЙНА АЛТАН ЭМЭЭ , НАРАНХҮҮДЭЭ ЭРГЭЭД ТООГДОХ САНААТАЙ ЮУ ???
2 | 0 Хариулах
ккк [202.9.42.49] 2019/10/2
ҮСЭЭ ЗАЛУУ БҮСГҮЙ ШИГ ИНГЭЖ УРТ УРГУУЛЖ ОРООХ ШААРДЛАГА БАЙНА УУ АЛТАН ЭМЭЭ , НАРАНХҮҮДЭЭ ЭРГЭЭД ТООГДОХ САНААТАЙ ЮУ ???
2 | 1 Хариулах
A [66.181.161.87] 2019/10/3
Chi bol ene nasan dr halzan buduun chavgants boloh bho hha
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.245] 2019/9/30
zeelee toplooch nohdoo...Ц.Мянганбаяр.Ш.Батхүү нар Голомт банкнаас 30 сая ам.доллар, Зоос банк, Анод банкнаас 120 тэрбум төгрөг, Хадгаламж банкнаас 67 тэрбум төгрөгийн зээлийг тухайн үед авсан байдаг.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.121.245] 2019/9/30
altan guai Төрийн банкнаас 100 тэрбум, Капитал банкнаас 100 тэрбумын авлагатай gene. ingej baihaar ene ih mongooor ooroo bank baiguulaad ooriinhoo bankindaa hadgalchih heregtei baijdee.
2 | 0 Хариулах
Зочин [182.160.38.11] 2019/9/30
Altjaan, Mongolbanknii Bayartsaihand avilgalii n ugchhud l buh asuudliig mash shuurhai saihan shiideed ugnu duu
1 | 0 Хариулах
ХҮРЭЛЗАНДАНТУЛГА [124.67.18.250] 2019/9/30
НЯМДОРЖ АЛТАН ХОЁР ХӨӨРХӨН ШҮҮ. ТА МИНЬ НҮЦГЭН БУЦНА ШҮҮ ДЭЭ ГЭДГЭЭ ОЙЛГОХГҮЙ Л ЮМ ДАА
0 | 0 Хариулах
Эрка [103.229.123.86] 2019/9/28
Ер нь би түүнд итгэдэггүй.дандаа буруу замаар будаа тээсэн мэт болж харагдаад үнэн хэрэг дээрээ нууц ноёнтон
1 | 0 Хариулах
АЙДАС [59.153.85.85] 2019/9/28
ШУЛАМ ШИГ ЦАРАЙ ГӨЛИЙСӨН ЭВГҮЙ ЧАВГАНЦ
3 | 0 Хариулах
Зочин [81.185.164.234] 2019/11/3
Hugel nudeeree amshigtai ????????ilm emgen xoich ue udamaa buzarlasan emgen ur XUUXED baidag ym boluu ??????????? !!!!!!??????? Mongolchuud aa meddeg mortloo medeegui ym bshig bdag Mongol chuudaa ???
0 | 0 Хариулах
зочин [67.180.129.0] 2019/9/28
Ажилсаг, мундаг хүүхэн. Танихгүй ч гэсэн би үнэлдэг юмаа. Амьдралын төлөө тэмцэж яваа, тэмцээд унаж босож л яваа эмэгтэй. Нөхрөөрөө тэжээлгээд брэнд яриад, яваа хүүхнүүдийн дэргэд улаан гараараа үзэж тарж байгаа нь гайхамшиг.
4 | 3 Хариулах
Зочин [202.131.232.179] 2019/9/28
105 m bol uul uurhain huvid tiim ih gun bish, Oyu tolgoin gunii ord 600m ees eheldeg. Ene avgai uul uurhain yamar ch medleg alga.
1 | 1 Хариулах
Mgl man [66.181.184.140] 2019/9/30
Tenegteereei, 105 m bol il uurhain huvid chamgui gun gesen ug. Medeej alt garval dooshoo uhah bh lda. Chi altnii ninjaag harj bga bzde Ot bol dald uurhai shuu
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.159] 2019/9/28
Монголын луйварчдын томоохон төлөөлөл Нямка гийн далбаан дор хуулиар бамбай хийгч хувалз За даа ер нь Монгол шудрагаар бизнес хийж баяжих ямар ч боломжгүй юм билээ гэдгийн том гарууд ч мэднэ дээ Төрийн түшээдээсээ эхлээд авилга нэхээд дарамтлаад эхлэхээр нь улс төртэй хутгалдан авилгын сүлжээнд орно ийм л замаар луйварчин төрж байна даа
3 | 0 Хариулах
Лол [103.229.123.246] 2019/9/27
Хамгийн түрүүнд Мянганбаяр гэдэг луйварчинг хорих ёстой. Хамгаалж хамт хүн хулхиддаг улс төрчид, төрийн өндөр албан тушаалтангуудыг ч бас шалгаж, эд хөрөнгийг нь хурааж, ял өгөх ёстой. Өчнөөн олон компани дампууруулсан шүү дээ. Анод, хадгаламж гээд л зоос банк ч бас байж мэднэ. Тухайн үеийн 370 тэр бум гэдэг бол одоогын 1 их наяд төгрөг шүү. 2-3 томоохон үйлдвэр барих мөнгө.
5 | 1 Хариулах
Д.Отгонбаяр [139.5.218.14] 2019/9/27
Ер нь бол энэ хүний ярианаас үзхэд монгол хүмүүс бүгд ингэж наймаа хийгээд эхэлвэл яанаа гэх бодол төрөх юм нэг талаас үндсэн хуульд газрын доорхи баялаг ард түмний мэдэлд байна нөгөө талаас үзхэд лецинз нэрээр хэсэг хүмүүс л хоорондоо наймаалцаж ухаж тонхиж эргэлдүүлж байх юм шиг санагдах яамаар юм дээ
0 | 0 Хариулах
Zochin [66.181.178.212] 2019/9/27
Eneteriin hutguur shulam avgaig eruu uusgej shalgah yostoi. Daanch Nyamdorj haatsailj baidag. Mash IH bulhai luivariin ezendee
0 | 0 Хариулах
Uudluhguiee [122.201.24.9] 2019/9/27
Uul uhsan bol uudluhguiee, odoo mongoliin bayachuud uul uhahaa l boliod zugeer bayaj l daa
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.101] 2019/9/27
Монголчууд шороон ордны алт нүүрс жоншноос өөр уурхай ашигласан түүх байхгүй.Бэрэн групп Монлаа гээд уул уурхайд 100 шахуу тэрбумаар шатаж хөгжлийн банкинд цоллуулдаг компаниуд бн.уул уурхай гэхээр асар их сул мөнгө гэж ойлгодог нь женко хүртэл ороод бүгд бн.женко л орж хорсоод бага ч гэсэн техник инженерийн мэдлэгтэй болсон бол энэ улсад хэрэгтэй байлаа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.60] 2019/9/27
60 тэрбум доллар уу? Яагаад дандаа 60 тэрбум байдгийн монголд гарч байгаа скандалууд
2 | 0 Хариулах
Зочин [64.119.16.100] 2019/9/27
Ёстой муухай авгай. Хэлэх үг ч алга.
4 | 1 Хариулах
Зочин [202.126.88.197] 2019/9/27
Мундаг эмэгтэй.
5 | 2 Хариулах
АРД [202.9.42.22] 2019/9/27
УИХ, ЗГ-ын гишүүд өөрсөддөө ямар ч ашиггүй нөхцөл байдал үүсэх болохлээр Монгол улсын төрийг тогтворгүй болгож үймэлдэх хооронд төрийн өмчийг хувьдаа ашиглан ашиг хонжоо харах, цаашлаад дахин газарын болон ашигт малтмалыг ашиглах, намаараа нийлж төрийг хэдхэн гэр бүл эзэмших нөгөө л төлөвлөгөөгө үргэлжлүүлхээр олон талын оролдлого хийж болох байдал үүсхээр байна Монгол улсын төлөө гэсэн сэтгэл энэ хүмүүст алга үнэхээр тийм сэтгэл байсан бол тэд дор бүрээ төрөө бэхжүүлэх шинэчлэх ажилд идвэхи зүтгэлтэй ажиллах ёстой байтал одоо зөвхөн л өөрсдийнхөө хувийн ашиг сонирхолыг л хамгаалж байна.
0 | 0 Хариулах
Зочин [69.138.212.141] 2019/9/27
LOL goyo yarix yum daa, gemgui yum shig l yarijee,
1 | 0 Хариулах
chuka [150.129.142.5] 2019/9/27
Худлаа гар...дандаа хохирсон мэт ярьдаг гар....
3 | 0 Хариулах
zochin [122.201.23.158] 2019/9/27
Толиотой чавка шүү
3 | 0 Хариулах
Зочин [203.217.139.225] 2019/9/27
Жинхэнэ өөрийн хүчээр босож ирсэн Батхүү луйварчдын мэхэнд өртөж хөрөнгөө алдаад, өөрөө мөрдөнгөөс салахгүй болов оо, хөөрхий. Тэр алтны магнат үгүй мөн балагтай амьтан юм.
7 | 1 Хариулах
Эрка [103.229.123.86] 2019/9/28
Золиосонд явсан байхаа Алтангийн
0 | 0 Хариулах
Ёстой үнэнийг хэллээ ! [202.180.216.19] 2019/9/27
Бишрэлтийн А.Ариун-болд, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар банканд орж ирж байгаа мөнгийг өөрийн мэтээр ойлгож андуурмааргүй юм. Банканд орсон бүгдийг банкнаасаа зувчуулаад үндсэндээ нэг их наяд төгрөгт хүрэхээр үл хөдлөх хөрөнгөтэй болжээ.... хүмүүсийн хадгаламжийн мөнгийг зувчуулсаар байгаад хувьдаа хөрөнгөтэй болсон гэсэн үг. Наанаа өндөр хүү амлах ч юм уу, үнэн худал үлгэр яриад хадгаламж хуримтлуулаад байсан байна. Үндсэндээ маш мундаг залилан үйлдсэн этгээд юм билээ.
11 | 0 Хариулах
Зочин [103.229.120.100] 2019/9/27
Гэр бүл салсан ч эмэгтэйг буруутгадаг ёс заншилтай улсад бизнес хийгээд ч хохирлыг бас л үүдэг юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.100] 2019/9/27
Мянганбаяр гэдэг хүн улайрсан дээрэмчин юмаа. Хичнээн олон хүн, банкийг хоословдоо. Дараа нь үргэлж өөр нэг бизнесмэн, улс төрчид, хятад гм цуурхалыг хөлс өгч шуугиан дэгдээгээд л дуусгадаг гэсэн.
3 | 1 Хариулах
Зочин [14.147.107.60] 2019/9/27
хаха, ганц хоёр мэдээ уншингуутаа шууд цоллоод яллаад эхэлсэн ккк, манайхан ийм л хүмүүс байгаа юм даа. Гадаа бороо орж байна! Эээ яанаа тийм үү? шалгах ч үгүй борооны шүхрээ аваад гарна, тэгсэн гадаа нартай...
0 | 2 Хариулах
Зочин [202.131.232.179] 2019/9/28
Shar medeend itgeed yavdag genen khongor yumdaa chi
0 | 0 Хариулах
иргэн [202.179.25.95] 2019/9/27
За даа мэдэхгүй юм даа Эд ч аман дээрээ сайхан ярина ш дээ, Манай Иргэд Итгэлт баяны Гэнэн хонгор шиг гэнэн Улс угаасаа юманд амархан Итгэнэ Хууртана Хулхидуулна ердөөсөө Ухаарахгүй Хаширахгүй одоо Алтан авгайгийн ярилцлагыг уншаад Мундаг энэ тэр гээд Магтаад л эхэллээ, Манай Иргэд хэзээ нэг Хуурч мэхлүүлж хулхидуулж байгаагаа Ухаарч мэдэх юм Бүү мэд, Эд ямар аргаар Яаж ингэтлээ Хөлжиж Баяжсныг ямар Ид шидийн Саваатай болчихоод ийм Баян чинээлэг Тэрбум тэрбумын Хөрөнгө Наймаа Зээллэг яригдаж байгааг ойлгох ч чадвар байхгүй байнаа,
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.232] 2019/9/27
Монголд мөнгөө хадгалж болохгүй, гадаадад гадаадын банкинд хадгалвал арай эрсдэл бага гэдгийг яс махандаа ойлгосон байхаа. Үлдсэн мөнгөө гадаад руу шилжүүлэх хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [49.0.212.131] 2019/9/27
хүү байхгүй
0 | 0 Хариулах
Baga huutei [202.179.26.129] 2019/9/27
USA-giin banknuud jiliin 2-3% huutei bdag.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.71] 2019/9/27
Mundag emegtei
3 | 5 Хариулах
Зочин [66.181.191.69] 2019/9/27
хулгайчид даварчихсан улс бол Монгол. Ц. Нямдорж гэдэг торийн хутгууртай бух муу муухай хулгай зэлгийгээрээ холбогдоно
6 | 0 Хариулах
Hohirogch shig l baih yum [64.119.16.233] 2019/9/27
Ene emgen urgelj uuriiguu hohirson meteer l yarij yavah yum. Yasan ch hyazgaargui ih hurungutei yum. Hohirood hohirood hezee ch duusaj baragdahgui. Yag unendee bol hamgiin ih zavshij baigaa emgen yum bishuu
8 | 2 Хариулах
Ятол [43.242.243.244] 2019/9/27
Хөөрхөн хүүхэншдээ.Чадвартай л байна.
1 | 4 Хариулах
Зочин [69.138.228.195] 2019/9/27
Chinese avgaiu!!!!
2 | 1 Хариулах
Зочин [107.77.173.1] 2019/9/27
Хахууль зүйн сайд Нямка энэ 2 ямар холбоотой болхоороо сайд Нямка эдний байранд үнэгүй амьдраад байдаг байна аа?
9 | 2 Хариулах
Зочин [66.181.178.162] 2019/9/27
Дөрвөдүүд хоеулаа
5 | 1 Хариулах
Зочин [193.205.210.44] 2019/9/27
Tegwel ch uchirtai shuu
1 | 0 Хариулах
Зочин [122.201.28.14] 2019/9/27
Yamar sejgiin tsaraitai yum be
4 | 3 Хариулах
Зочин [202.126.88.169] 2019/9/27
Зүгээр л байшд
3 | 1 Хариулах
Зочин [59.153.115.65] 2019/9/27
Монгол газрын жишээ бол монголчууд дангаараа үндсэн ордоос алт олборлож чадахгүйг харуулсан. Түүнээс тэр алт бол байсан бх, техник, технологийн алдаа. ОТ дангаараа ухна гэдэг оркуудад үүнийг өглөө болгон сануулсугай
13 | 0 Хариулах
Зочин [174.198.9.59] 2019/9/27
Myangaa mangaa haha
2 | 0 Хариулах
зочин [66.181.189.36] 2019/9/27
ямар хужаа царайтай юм бэ хаанахын хужаа вэ
5 | 1 Хариулах
Зочин [202.9.42.49] 2019/10/2
УВСЫН ХУЖАА
1 | 0 Хариулах
Түрээслэгч [128.199.126.245] 2019/9/27
Би эдний Алтжин захын Подвалд лангуу түрээсэлдэг юм. Аймар үнэртэй хий дандаа гарах юмаа. Түрээслүүлдэг залуудаа хэлхээр энэ шуналтай эмээдээ хэлэхгүй юу би яаж мэддийн гээд л байх юм. Тэр залуутай бид нар ер нь яахаараа харьцах ёстой юмбээ асуудал шийдэж өгөхгүй байж түрээс нэхээд л хэрүүл зодоон хийхдээ сайн. Асуудал болохоор энэ хүнрүү чихээд л хэвтэж байдаг хөгийн гүзээ
8 | 0 Хариулах
Харинээ [64.119.21.56] 2019/9/27
Наад залуу чинь зүгээр л шимэгч
5 | 0 Хариулах
Зочин [103.229.120.100] 2019/9/27
Алтжингийн нэрийг барьж дээрэм хийдэг дээрэмчдийн нэг байх.
2 | 0 Хариулах
Зочин [103.229.120.96] 2019/9/27
мянганбаяраа гэж.... хамаг асуудал 25 тонноос эхэлжээ хөөрхий
8 | 0 Хариулах
Зочин [202.131.232.179] 2019/9/28
Nuutsiig ni gadnii kompaniar batluulsan baidag yum olon ulsiin standartiin daguu.Malnuud uul uurhain talaar yu ch medehgui baij ih hutshiimaa
0 | 0 Хариулах
Zochin [202.126.89.157] 2019/9/27
Mun shaavaa haha
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.32] 2019/9/27
мянганбаяр, батхүү, энэ нэг далбийсан алтан авгай... таарчихсан таар шуудайнууд - ялыг нь өгөөд явуулдаг газар нь явуулаач ээ
8 | 3 Хариулах
Зайл гөлөг минь [64.119.21.56] 2019/9/27
Би энэ хүнийг үнэлдэг. Чи мэтийн турсага тэр том зах шатахад л амиа хорлонодоо. Энэ эмэгтэй өөрийн тэр том захаа шатхад бүх хүнийг хохиролгүй болгоод дээрээс нь дахиад захаа босгоод ирсэн хүн шүү. Чам мэтийн ажилгүй шаарууд бол дэмий байхаар үхээч
28 | 4 Хариулах
Зочин [66.181.186.32] 2019/9/27
1-т ажилтай, 2-т алтан авгай-тай холбоотой сайн мэдээ байдаг юмуу, динозаврын музей-г барьцаалаад ч билүү МАН-д 1 сая доллар өгсөн ч гэх шиг, гишүүн Наранхүү-д хайр зарлаж УБ дүүрэн "Хайр" гэж самбардана, ханилж явсан хөгшинөө жийнэ, бөмбөгөр зах нь шатна - олигтой юм ер нь юу байгаан?
2 | 0 Хариулах
Зочин [107.77.173.1] 2019/9/27
Зах шатсан биш ....бүр шатаачихсан юм биш үү?
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.198] 2019/9/27
Myanganbayartai hamtarsan hun buhen dampuurdag. Tuhain uyd Mongold MCS, Just geed tsuun heden ulger jishee baiguullaguud baisan. Justiig bodlogoor dampuursan gej haragddag. Batkhuu yos zuitei, hovor leader baisan gej haragddag
9 | 0 Хариулах
Gansukh [202.179.26.143] 2019/9/27
uNEN
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.246] 2019/9/27
mundag emegtei bna oo. tsoglog
4 | 4 Хариулах
Зочин [103.57.92.28] 2019/9/27
нямка хүүрд байр бэлэглээд нэмэр бн уу, цаа чинь.тэндээ амьдардаг хэвээрээ юу?
7 | 0 Хариулах