Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван хүнд хилийн хориг тавих шүүх хурал хойшилж, Ч.Сайханбилэгийг хэргийн оролцогч нартай уулзахгүй байх шийдвэр гарчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 5 сарын 29
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн прокурорын газраас иргэн О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нарт хилийн хориг тавих болон "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийн холбогдогч нартай уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авах санал шүүхэд ирүүлжээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокурорын саналыг хэлэлцэх хурал өчигдөр эхэлсэн боловч хойшлогдсон байна.

Өмгөөлөгчид шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийн оролцогч нартай уулзахгүй байх шүүхийн шийдвэр гарсан байна.

49 хувийн хэрэгт холбогдуулан иргэн Д.Эрдэнэбилэгийг өчигдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай хориод байгаа юм.

Тэднийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Оросын компаниас 400 сая ам.доллараар худалдан авсан эх үүсвэр тодорхойгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгааг албаны хүн хэлж байсан билээ.