Өнөөдөр Тайваний парламент ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хуулийг баталснаар Ази тивд анхдагч боллоо.
Тус улсын үндсэн хуулийн шүүх 2017 онд ижил хүйстэн иргэд хоорондоо гэрлэх хууль ёсны эрхтэй гэсэн дүгнэлт гаргаж, хоёр жилийн дотор хуульчлахыг парламентад даалгаж байсан юм.
Энэ хугацаа тавдугаар сарын 24-нд дуусах байлаа. Тайваний парламент ижил хүйстнүүдийн гэр бүлийг зөвшөөрөх хуулийн гурван хувилбар саналыг хэлэлцэж, хамгийн дэвшилтэт хувилбарыг нь дэмжсэн байна.
Өнөөдөр Тайваний нийслэл Тайпэйд парламентын ордны гадна олон зуун ижил хүйстнүүд цугларч, түүхэн шийдвэрийг хүлээж байсан юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!