ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг сайд Д.Цогтбаатар, Элчин сайд Жон Жэ Нам нар угтав

ikon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-нд манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.

Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам болон албаны бусад хүмүүс угтлаа.

Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу юм.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Тэрбээр мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа солонгос иргэд, бизнесийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

 


Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.225.197] 2019/3/26
Хадаг барьсан хүүхэн ямар пялдага юм бэ? ахаа намайг бодоорой виз гаргаад өгөөрэй гэж байгаам шиг
2 | 4 Хариулах
Зочин [202.179.31.109] 2019/3/26
За тэр хэлээгүй юу ! Нөгөө нохойны хоолоо мөнгөн аяганд хийгээд өгч байна ! Нохойны хоол үйлдвэрлэгч ээ ?
1 | 1 Хариулах
Зочин [64.119.27.145] 2019/3/26
ХАДАГ барьсан хуухэн чинь юу яриад байнаа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.92] 2019/3/26
Viznii asuudlaa shiidchikh. 20 ond MAH-g ahiad songoyo tegvel.
0 | 1 Хариулах
GegeenCom [66.181.183.100] 2019/3/26
Виз виз виз виз.
0 | 0 Хариулах
Зочин [124.158.79.2] 2019/3/26
Солонгос ч 3дэх том хөршүүдийн нэг. Хамтран олон юм хийгээсэй. Хамгийн том асуудал бол тэр Виз!
2 | 0 Хариулах