ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын Ерөнхий сайд өнөөдөр орой Улаанбаатарт газардана

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Тэрбээр өнөөдөр орой 21:00 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах юм байна.

БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж, Нисэх, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлана. Иймд иргэд гарах цагаа зөв тооцоолох зэргээр хувийн зохион байгуулалт хийхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөөд байгаа.

Энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад ийнхүү 4 жилийн дараа айлчлах гэж байна.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт бараалхана. Талууд айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ-ын харилцааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн солилцоог  дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [64.119.24.246] 2019/3/25
Guilgachin uls guilgaa l guina biz.Yanadaa,Mongol uls min':ard irged n' zeelees-zeeld,ES n' - ene tendees guilga guij nuhuusuu nuhdug.Tatvar tulugchdiin mungiig muusain lalruud n' huvaagad idchihdeg. 2020 ond MAN-AN-mahn 3 hogiin namguudaas Turd HENIIG CH oruulj bolohgyui,es tegvel bid estoi jinhen MULHNU Ch,MUHNU CH!!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.170.71.157] 2019/3/25
БААХАН ВИЗНЫ АСУУДАЛ ЯРИАД Л ДУУСАХ БИЗ ДЭЭ, БИД ЯМАР ТЭРНЭЭС ДЭЭШЭЭ СЭТГЭХ БИШ, МӨНГӨ ГУЙНА ӨӨР ХҮЛЭЭХ ЗҮЙЛГҮЙ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.160.52] 2019/3/25
Газардана,өвдөг шороодоно гэдэг бол хүндлэлийн үг мөн үү. Дээхэн "Үнэн" сониноос доншуучилж явна гэж мөн олон удаа уншдаг байлаа.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.106.152] 2019/3/25
Монголд доншуучилж явна
2 | 0 Хариулах
Зочин [91.141.2.58] 2019/3/25
газардана гэж ярьдаг юм.
0 | 0 Хариулах
Buhimdal [202.179.27.15] 2019/3/25
Nil tvgjrel strees
0 | 0 Хариулах