ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/24-НД НИЙТЛЭГДСЭН
БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
iKon.MN
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Солонгосын Ерөнхий сайдын айлчлалын үеэр замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж, Нисэх, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлана. Иймд иргэд гардаг цагаасаа 10-15 минутын өмнө гарах, цагаа зөв тооцоолох зэргээр хувийн зохион байгуулалт хийж, зохицуулагчийн дохио зааврын дагуу соёлтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.
Маргааш ирэх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт бараалхах юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
