Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд, одон медаль гардуулан өглөө.
Энэ өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дунд сургуулийн сурагч Н.Айшолпанд Алтангадас одон хүртээлээ. "Бүргэдчин охин" хэмээн алдаршсан тэрбээр өнгөрсөн онд хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн хэмээн “Asia Game Changer Awards”-аас шагнал хүртсэн юм.
Израйлийн гэрэл зурагчин Ашер Свиденский 2014 онд Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ 13 настай Н.Айшолпан охиныг бүргэдээр ан хийж буй тухай гэрэл зургийн сурвалжилгыг "BBC" агентлагийн цахим хуудаснаа нийтэлсэн байдаг. Ингэснээр "The Eagle Huntress” хэмээх Н.Айшолпаны тухай баримтат киног бүтээхэд хүргэсэн ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
|