Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 12-р сарын 27-ны өдөр зарлиг гаргаж, өнөөдөр Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээлээ.
Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
Өөрийн гэсэн өнгө аястай яруу найраг, утга зохиолын өвөрмөц бүтээлүүд туурвиж, Монголын яруу найраг, утга зохиолыг дэлхий нийтэд сурталчлан таниулах болон Монголын шинэ үеийн уран зохиолын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Ардын уран зохиолч Бөхийн Баастад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Хөдөлмөрийн баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зүүж өгөв.
Монгол Улсын ардын жүжигчин, ардын эмч
Монгол Улсын гавьяат цол
Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор
Монгол Улсын гавьяат багш цолоор
Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор
Монгол Улсын гавьяат малын эмч цолоор
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор
Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор
Монгол Улсын гавьяат хуульч цолоор
Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор
Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор
Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор
Мөн Төрийн одон медаль хүртэж буй иргэдээс төлөөлөл болгон:
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого судлалын төвийн дарга, Бригадын генерал Чимэддоржийн Сосорбарам,
Алтангадас одонгоор
Хүндийн өргөлтийн спортын мастер Цэрэндоржийн Оюунчимэг,
“Төгөл” эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Дагвын Бямбадорж,
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дунд сургуулийн сурагч Нургайвын Айшолпан нарыг Алтангадас одонгоор шагнав.
Цэргийн гавьяаны одонгоор
Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын офицер, Дэд хурандаа Гончигдоржийн Хатанбаатар
Цэргийн хүндэт медалиар
Нийслэлийн онцгой байдлын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймэр унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жаргалсайханы Алтанхуяг
Шударга журам медалиар
Нийслэлийн онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч, ахлах ахлагч Сүрэнгийн Очирсумлай нарыг шагналаа.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
88 СЭТГЭГДЭЛТЭЙ
|