Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

iKon.mn 2018 оны шилдэг сайтаар шалгарлаа

ikon.mn
2018 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж, шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадам өчигдөр орой боллоо. Наадмын шилдгүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

“ГАН ҮЗЭГ-2018” СЭТГҮҮЛ ЗҮЙН ОНЫ ТЭРГҮҮН НААДМЫН ШИЛДГҮҮД

Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага

Шилдэг телевиз – МҮОНТВ
Шилдэг радио – P3 радио
Шилдэг сонин – “Өдрийн сонин“
Шилдэг сайт – iKon.mn
Шилдэг сэтгүүл – “Үндэстний тойм”

Шилдэг бүтээл

Телевизийн шилдэг бүтээл – Б.Батцэцэг /“Ийгл ньюс”, “Бодит байдал” нэвтрүүлэг/
Радиогийн шилдэг бүтээл – МҮОНР /”Өглөө” хөтөлбөр/
Сонины шилдэг бүтээл – Х.Уянга /”Өнөөдөр” сонин, “Хувьсан өөрчлөгдсөөр буй үнэн буюу цианитын хэргийн буруутан хэн бэ?” нийтлэл/
Сайтын шилдэг бүтээл – Г.Баттүшиг /News.mn сайт, NewPlus /
Сэтгүүлийн шилдэг бүтээл – Д.Дамдинжав /”Зиндаа” сэтгүүл, “Гол тоглогч”/

Шилдэг редактор

Телевизийн шилдэг редактор - Д.Мягмартогтох /SBN телевиз/
Радиогийн шилдэг редактор – Д.Даваадулам /МҮОНР/
Сонины шилдэг редактор – Г.Отгонжаргал /”Үндэсний шуудан” сонин/
Сэтгүүлийн шилдэг редактор – Г.Идэрхангай /Mongolian mining journal/
Мэдээллийн сайтын шилдэг редактор – О.Ариунбилэг /Gogo.mn/
Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер – Г.Батсүх /Barilga.mn/

Шилдэг сэтгүүлч

Телевизийн шилдэг сэтгүүлч – Г.Бадамлянхуа /TВ-5/
Радиогийн шилдэг сэтгүүлч – Н.Амарсайхан /Гэр бүлийн радио 104.5/
Сонины шилдэг сэтгүүлч – Э.Энхболд /"Өдрийн сонин"/
Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – Ч.Саранчимэг /”Соронз” сэтгүүл/
Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч –Б.Цэдэвсүрэн /Newspress.mn/
Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч – Э.Харцага /”Өнөөдөр” сонин/
Шилдэг судлаач – Т.Баасансүрэн

Орон нутгийн шилдгүүд

Орон нутгийн шилдэг телевиз – DSB телевиз /Дорноговь аймаг/
Орон нутгийн шилдэг радио – Алтай радио /Говь-Алтай аймаг/
Орон нутгийн шилдэг сонин – "Монгол заман" /Баян-Өлгий аймаг/
Орон нутгийн шилдэг сайт – Erdenetinfo.mn /Орхон аймаг/
Орон нутгийн шилдэг сэтгүүлч – С.Сумъяа /”Алтан говь” телевиз, Өмнөговь аймаг/

 "Ган үзэг-2018" наадмаас сэтгүүлзүйн шилдгүүдийг шалгаруулахдаа дараах байдлаар үнэлжээ.

  1. Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт: 40 хувь
  2. Олон нийтийн цахим санал асуулга: 30 хувь
  3. МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал: 30 хувь

Сэтгүүлзүйн шилдгүүдийг тодруулах “Ган үзэг-2018” наадамд шилдэг байгууллагад 26, шилдэг бүтээлд 38, орон нутаг 33, шилдэг редактор 22, шилдэг сэтгүүлчид 37 нэр дэвшигч өрсөлджээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.