Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын царайгаар таних систем сурталчилгааны зургийг хүнтэй андуурч алдаа гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Хятад улс хүнийг царайгаар нь таних Face Recognition системийг хурдтай хөгжүүлж, олон зорилгоор ашиглаж эхлээд байгаа.

Тухайлбал зарим хотуудын хяналтын камерын систем замын хөдөлгөөний дүрэм зөрчигчийг ийм аргаар таньж, гудамжны том дэлгэцэн дээр нэр устай нь зарлаж, ичээдэг арга хэрэглэж байна.

Тэгвэл энэ долоо хоногт Хятадын Зежянь мужийн нэгэн хотын замаар зорчиж байсан автобусны бөөрөнд тавигдсан сурталчилгааны зургийг уг систем амьд хүн гэж ойлгоод дэлгэцээр нэр усыг нь зарласан явдал гарчээ.

 

Хэлмэгдсэн хүн нь Хятадын айр кондишнер үйлдвэрлэгч томоохон компанийн ерөнхийлөгч эмэгтэй Дон Миньжу байсан байна.

Хиймэл оюунд суурилсан камерны систем түүнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн явган зорчигч гэж ойлгожээ.

Орон нутгийн цагдаагийн газар удалгүй алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, техникийн шинэчлэл хийж, үүнийг засварласныг сошиал хуудсандаа мэдээлжээ.

Дон Миньжу нь өнгөрсөн онд Форбс сэтгүүлээс зарласан Хятадын топ 100 бизнес эмэгтэйн жагсаалтыг тэргүүлж байв. Тэрээр сүүлийн 26 жил ганц ч өдөр амралгүй ажилласан тухайгаа ярьсан нь Хятадын хэвлэлүүдэд нийтлэгдэж байжээ.

 

Эх сурвалж: The Verge