Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Махбалын оронд Ж.Гантөмөр, талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2018 оны 9 сарын 19
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн гэх харамсалтай хэрэг өнгөрсөн сард гарсан билээ. Улмаар Засгийн газраас яамны удирдлагуудыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, дэд сайдаар П.Халтарыг, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Р.Мэргэнийг томилоод байгаа.

Харин салбарын сайдыг УИХ-аар чөлөөлж, томилох учраас намрын чуулганаар сайдын томилгоо хийх юм. Тэгвэл тус хэрэгт холбогдсон газрын дарга нарын оронд үүрэгч гүйцэтгэгчдийг томилжээ.

  • Тодруулбал, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалын оронд Ж.Гантөмөр, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан, талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
  • Мөн Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Артурын оронд А.Батболдыг, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбатын оронд Д.Доржхандыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс дээрх албан тушаалуудад сонгон шалгаруулалт зарласан бөгөөд шалгарсан хүмүүсийг албан ёсоор томилох эрх нь Төрийн нарийн бичгийн даргад бий. Тиймээс Засгийн газраас тус яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилох хүртэл газрын дарга нар үүрэг гүйцэтгэгч байх юм.

Зураг