Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын халаасны хулгайчид Тайландад баривчлагджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монгол улсын иргэд болох гурван халаасны хулгайч эх орон руугаа буцахаас нэг өдрийн өмнө баривчлагдсаныг Тайландын цагдаагийн газар өчигдөр буюу Пүрэв гарагт мэдээлжээ.

Жуулчдын халаасыг ухдаг байсан 31 настай И.Ганболд, 39 настай О.Баярсайхан, 34 настай Ц.Оюунболд нарыг Бангкок хотын Патхумван дүүргээс Лхагва гарагт баривчилсан байна.

 

Эхлээд Ганболдыг Чит Лом өртөөнөөс баривчилснаар бусдыг нь барих боломж нээгдсэн гэж цагдаагийн газар мэдээлжээ.

Тэднээс нийтдээ 100,000 батын хэмжээтэй бэлэн мөнгө гарсны дотор Өмнөд Солонгосын вон байсан гэнэ.

Долдугаар сарын 25-ны өдөр дөрвөн төлбөрийн карт, 50,000 вонтой хэтэвчээ суйлуулсан Өмнөд Солонгосын жуулчин цагдаад хандсанаар уг хэргийг мөрдөж эхэлсэн байна.

Улмаар хяналтын камерын бичлэгийг шалгасны үр дүнд Ганболдыг олжээ. Тэднээс гадна хоёр этгээд Солонгос жуулчны картаар худалдаж авсан таван ширхэг iPhone X гар утастай долдугаар сарын 26-ны өдөр Монгол руу буцсаныг тогтоосон байна.

Харин үлдсэн гурав нь Пүрэв гарагт нутаг буцахаар төлөвлөж байжээ. Баригдсан этгээдүүд метроны өртөө, худалдааны төвүүдэд гадаадын жуулчдыг голлон хохирогчоо болгодог байсан тухай цагдаа нарт мэдүүлсэн байна.

Тэдэнд 100,000 бат хүртэл торгууль оноох, эсвэл 5 хүртэл жил шоронд хорих шийтгэл оноож магадгүй гэжээ.

 

Эх сурвалж: Bangkok Post