Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Юнителчүүд ICT-ийн спорт наадмын аварга боллоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 14
Сурталчилгаа

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн нэрэмжит спорт наадам амжилттай зохион байгуулагдаж нийт зургаан төрөлд өрсөлдөн таван алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар Юнител группийн шигшээ багийн тамирчид анх удаа Аваргын цомын эзэд боллоо.

 

Тодруулбал, сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг алт, эмэгтэй баг алт, хөлбөмбөгийн төрөлд алт, шатрын эмэгтэй төрөлд алт, эрэгтэй төрөлд тусгай байр, теннисийн эмэгтэй төрөлд алт, эрэгтэй төрөлд 5-р байр, гар бөмбөгийн эрэгтэй багийн төрөлд 4-р байр, эмэгтэй багийн төрөлд 5-р байр, цахим спортын төрөлд хүрэл медаль тус тус хүртжээ.

 
 

Жил бүр уламжлал болгон зохиогддог энэхүү тэмцээнд Мобиком, Жи-Мобайл, Скайтел, Монгол шуудан зэрэг 21 байгууллагын 800 орчим тамирчин оролцож хурд хүч, авьяас чадвараа сорьсон юм. Спортын бүх төрөлд Юнител группийн шигшээ багийн тамирчид жигд амжилттай оролцож нийт оноогоор тэргүүлсэн бөгөөд тамирчдын бэлтгэл, дасгалжуулалт тэдний хамтын ажиллагаа тогтмол сайн байсан нь тоглолтын үйл явцаас харагдаж байв.

Тус тэмцээнд оролцсоноор спортод идэвх санаачилгатай хандах, салбарын ажилтнуудтай ажлын туршлагаа солилцох, нэгдмэл байдлыг бэхжүүлэх гэх мэт олон төрлийн өргөн ач холбогдолтой билээ. 

Баг тамирчдын тоглолтоос гадна тэднийг дэмжихээр ирсэн ногоон гэр бүлийн “Галзуу фанат”-уудын дэмжлэг шилдэг нь байсныг онцлох нь зүйтэй юм.

Бид бүгд нэг баг Юнител

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.