Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдээллийн Технологи, Харилцаа Холбооны салбараас Юнител групп хамгийн их татвар төлжээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн 2017 оны жагсаалтад мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын зургаан компани багтсанаас хоёр нь Юнител группийн компани байна. Тодруулбал Юнител ХХК 26, Юнивишн ХХК 63 дугаар байранд шалгарчээ. Ингэснээр улсад төлсөн татварын хэмжээгээрээ салбарын компаниудаа тэргүүлээд байна. 

Татвараас гадна 2016, 2017 онуудад хийсэн нийт хөрөнгө оруулалтын дүнгээр мөн тэргүүлж буй бөгөөд 4G LTE, Гэр интернэт, орон даяар нэвтрүүлсэн Юнивишн төслүүдэд 120 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Эдгээр төслүүдийн хүрээнд орон нутагт татсан 8,000 км шилэн кабелийн сүлжээгээ ашиглан 350 сум, суурин газарт 4G LTE станц суурилуулж, 18 аймагт Юнивишнийн гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэ нь орон нутаг дахь нэг Монгол хүнд 200 орчим мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг юм. Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд хот, хөдөөгийн иргэдийн мэдээлэл хүлээн авах боломж ижил тэнцүү болж, Монгол Улсын иргэн бүр үүрэн холбоо, интернэт, IPTV-ээр дамжуулан дэлхийн хөгжлөөс хоцролгүй алхах боломжтой болоод байгаа билээ. 

Хэдийгээр хөрөнгө оруулалтын үр өгөөж нь урт хугацааны дараа компанид ашгаа өгөх хэдий ч Юнител групп 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай, Монгол ажилтан, инженерүүдтэй компани учир Монгол хүний хөгжлийн төлөө эдгээр ажлыг зориглон хийсэн гэдгээ нийт харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ дуулгахад таатай байна. 
Бидэнтэй хамт бусдаас түрүүлж алхдаг харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа.

Юнител групп

 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.