УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж сайдад нэр дэвшигчдийг танилцуулсан байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "МАН-ын бүлэг Монгол Улсын Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцлээ. Удирдах зөвлөлөөс гаргасан сайд нарын нэрийг бүлэг дээр сонсголоо.
Ингээд сайд нарын нэрийг Ерөнхий сайдад өргөн барьсан. Ерөнхий сайд Ерөнхийлөгчид өргөн барина. Болж өгвөл өнөө маргаашдаа багтаагаад Засгийн газраа байгуулах бодолтой байна. Ерөнхийлөгч болон АТГ-аас ирэх хариунаас хамаарч Засгийн газраа богино хугацаанд байгуулна.
Шинэ Засгийн газар дэд сайдтай ажиллах эсэхийг Удирдах зөвлөл дээр хэлэлцээгүй. Ерөнхий сайд дэд сайдтай ажиллана гэсэн чиглэл гаргасан. Одоо байгуулагдаж байгаа Засгийн газарт элдэв нэр өгөөгүй.
Засгийн газрын гишүүдийг сонгохдоо их ярилаа. Засгийн газрын гишүүдийг мэдлэг, мэргэжил, дадлага туршлага дээр тулгуурлаж сонгосон. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болоход аль нэгнийхээ цалинг авдаг байсан. Одоогийн сайд нар ч энэ л зарчмаа дагана" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!