Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Байнгын хорооны гишүүд У.Хүрэлсүхийг 100 хувь дэмжлээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. 

Хуралд оролцсон 17 гишүүн бүгд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ. 

Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг ирэх Даваа гарагт эхлэх УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд:

1.Октябрийн Баасанхүү
2.Жалбасүрэнгийн Батзандан
3.Батжаргалын Батзориг
4.Болдын Жавхлан
5.Данзангийн Лүндээжанцан
6.Жамъянгийн Мөнхбат
7.Цэндийн Мөнх-Оргил
8.Батсүхийн Наранхүү
9.Дуламсүрэнгийн Оюунхорол
10.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
11.Отгонбилэгийн Содбилэг
12.Долгорсүрэнгийн Сумъяабазар
13.Батбаярын Ундармаа
14.Дамдины Хаянхярваа
15.Намсрайн Цэрэнбат
16.Миеэгомбын Энхболд
17.Нямаагийн Энхболд
18.Дондогдоржийн Эрдэнэбат
19.Жаргалтулгын Эрдэнэбат